Балотеллигийн хар дуулиан үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Балотеллигийн хар дуулиан үргэлжилсээр

Италийн “Интер”, “Милан”, Английн “Манчестер Сити” гэсэн том клубүүдийг хэсч, төдийлөн амжилт ололгүй байсаар энэ улиралд “Ливерпүүл”-д газардаад байгаа Марио Балотеллигийн болох бүтэхгүй асуудлууд өнөө ч үргэлжилсээр байна. Тэрбээр “Ливерпүүл”-д ирсэнээсээ хойш премьер лигт ганц гоол оруулаагүй байгаа. Тэгвэл Балотелли өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хүрээнд “Ливерпүүл” талбай дээрээ “Реал Мадрид”-ыг хүлээж авсан тоглолтод бас л хэрэг тариад амжлаа.

Тэрбээр эхний үеийн завсарлагаанаар “Реал”-ын хамгаалагч Пепетэй өмсгөлөө сольсон. Баг нь эхний үед гурван гоол алдаж, хожигдож байсан үед Балотелли ингэж аашилсэн нь олон хүний дургүйг хүргэж байгаа бололтой. “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Брэндон Рожерс тоглолтын дараа Мариогийн энэ үйлдэлд хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.

Мөн “Ливерпүүл”-ийн хамгаалагч асан Жеми Каррагер “Хэрвээ Балотелли ирэх улиралд “Ливерпүүл”-д үлдвэл би шоконд орох байх. Тэр явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж