Хийх ажлаа хойш тавьдаг 3 шалтгаан | News.MN

Хийх ажлаа хойш тавьдаг 3 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Хийх ажлаа хойш тавьдаг 3 шалтгаан

“Аливаа ажлыг хойшлулснаар амархан байх байсан юмыг хэцүү болгож, хэцүүг улам л хэцүү болгодог.” -Mason Cooley 

Хийх ажлаа хойш тавих нь залхуурал мөн үү?

Ихэнх хүмүүс хийх ажлаа хойшлуулах нь залхуурал гэж боддог.

Таны хувьд залхуурал гэж юу вэ?

Миний хувьд  залхуурал гэдэг нь юу ч хийх сонирхолгүй, ямар ч эрч хүчгүй,  идэвхгүй,  хөдөлгөөнгүй, оролдлогогүй байхыг хэлнэ.

Хийх ажлаа хойш тавих нь залхуурал биш. Яагаад гэвэл хийх ажлаа хойшлуулж буй хүмүүс тухайн хийх ёстой ажлынхаа оронд ихэвчлэн өөр зүйлс хийдэг. Өөрөөр хэлбэл тэд нэг ажлаас зугатаж нөгөөг хийж байдаг гэж болно.

Заримдаа эдгээр хүмүүс бүр завгүй ч байх тохиолдол их бий. Тиймээс ажлаа хойш тавьдаг зуршилтай хүмүүс залхуу хөдөлгөөнгүй, идэвхгүй, оролдлогогүй хүмүүс биш, харин ч эсрэгээр нь завгүй, ажилдаа дарагдсан хүмүүс байдаг . Хэрвээ та өөрийгөө залхуу гэж боддог бол нэн түрүүнд энэхүү бодлоос өөрийгөө чөлөөлөхийг санал болгож байна.

Хийх ёстой ажлаа гүйцэтгэх завгүй байна гэдэг нь дутуу бодож, дутуу төлөвлөж, цагаа зөв хуваарилж чадаагүйнх.

Хийх ёстой ажлаа хийхгүй хойшлуулдаг 3 шалтгаан

1. Чухал ажлаа тодорхойлоогүй

Үүний тулд тухайн өдөрт хийх ёстой гэж үзэж байгаа ажлуудаа чухал, чухал бусаар нь ангилах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал гэх ажил “яагаад чухал вэ”,  энэ ажлыг хийснээр “ямар үр дүнд хүрэх вэ?” гэдгээ тодорхойлох.

Энэ бүгдийг тодорхойлоогүйгээс эргэлзээ үүсч, анхаарал сарнидаг. Харин “юуг, яагаад хийх ёстой вэ?” гэдгээ тодруулснаар тухайн ажлыг хойшлуулалгүй хийж дуусгадаг.

Тиймээс хийх ажлаа бодох, бичих, төлөвлөх цагийг үргэлж гаргах хэрэгэтэй. Бодох, бичих, төлөвлөх үед хүн тухайн ажлыг хийж байгаагаар өөрийгөө төсөөлж чаддаг. Төсөөлөл нь бидний амьдралд их чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид мэдэх билээ.

2. Шийдвэрээ гаргаагүй

Ямарваа ажлыг хийх шийдвэр гаргаагүй тохиолдолд ихэвчлэн хойш тавьдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ та ямар нэгэн ажлыг хойш тавьж л байгаа бол өөрөөсөө дараах асуултыг асуугаарай

-Би тухайн ажлыг хийх шийдвэрээ гаргасан уу?

-Үгүй бол шийдвэрээ гарга!

3. Үр бүтээлгүй, цаг барсан ажлуудыг орхих хэрэгтэй. Ямар нэгэн ажлыг хойш тавих хүсэлтэй бол эдгээр хэрэггүй, онцын шаардлагагүй ажлуудыг л хойш тавьж байх нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: www.ukatumur.com

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж