Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

“Fire” шалгалт өгөв


“Fire”-гийн Далай, “Булсара” хамтлагийн Тамир, “Маднесс”-ын Сайхнаа гээд хар багаасаа “Харанга”-ын Лхагвааг шүтэн биширч, хөгжийн ертөнцөд хөл тавин, хүмүүжсэн амьд хамтлагийн дуучид олон байдаг. Тэдний дундаас хоолойн өнгө, цар хүрээгээрээ дуучин Х.Лхагвасүрэнтэй хамгийн ойр дөхөж очих нь “Fire” хамтлагийн гоцлол дуучин Далайг гэх хүн цөөнгүй. Өчигдөр болсон “Найзуудаа нааш ир” тоглолтод дуулахынхаа өмнө өөрсдийгөө “Лхагваа ахдаа шалгалт өгөхөөр ирлээ” хэмээн зарласан “Fire” хамтлагийнхан тайзан дээр үнэхээр гал гартал дуулж, “Харанга”-ын Лхагваатай үдэш тоглолтын хамгийн оргил хэсгийг эхлүүлсэн юм. Тэд “Харанга”-ын алдарт “Манан” дууг “Харанга”-ын Лхагваатай хамтран дуулах ховор боломжийн эзэд болсон нь энэ үдшийн бас нэгэн сюрприз байв. Багагүй жин нэмсэн дуучин Далайг та харж байна. Үсний засалтыг нь хар даа. Хэ хэ. Ёстой ховор засалт гэж Далайгийн үсийг хэлэх байх.

Б.Энх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж