Луис Адриано Мессигийн рекордыг давтлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Луис Адриано Мессигийн рекордыг давтлаа

Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байгаа Португалын “Порту” клуб талбай дээрээ Испанийн “Атлетик” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 45 дахь минутад Эррера гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 58 дахь минутад зочдоос Фернандес гоолдож, хариуг нь барьсан. Гэвч 75 дахь минутад Куарежма нэгийг нэмсэнээр “Порту” хожиж, хэсгээ тэргүүлж байна.

Нөгөө талд “БАТЭ” клуб талбай дээрээ “Шахтёр”-ыг хүлээж авсан ч 0:7-оор шүүрдүүллээ.

Тоглолтын 11 дэх минутад Алекс Тейшейра гоолдож, тооны харьцааг нээсэн.  Мөн 35 дахь минутад Дуглас Костан нэгийг хийсэн. Харин Луис Адриано 28, 37, 40, 44, 82 дахь минутад таван гоол оруулж, Мессигийн рекордыг давтлаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж