“Suntory” вискиний борлуулалтыг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

“Suntory” вискиний борлуулалтыг хязгаарлана


Согтууруулах төрлийн ундааны борлуулалт хаа сайгүй өсөж байгаа ч сүүлийн үед вискиг-сода устай хольж хийдэг “highball” коктейль Японд их дэлгэрч байгаатай холбоотойгоор “Suntory Holdings Ltd” компани өөрийн нэрийн “Kakubin”  вискиний нийлүүлэлтийг хязгаарлах гэж байгаа талаар зарлалаа. Ийнхүү нйилүүлэлтээ хязгаарласнаар “Suntory” өөрийн вискийг хайболл коктейлийн найрлаганы бүтээгдэхүүн болохоос сэргийлж байгаа юм байна. “Suntory” компани мөн пивотой төстэй, хагас-пиво үйлдвэрлэдэг бөгөөд үнэ хямд байдаг тул борлуулалт нь сайн байдаг.

“Suntory” өнгөрсөн жилийн нэгээс долоодугаар сарын хооронд “Kakubin” вискинийхээ борлуулалтыг 70 хувь бууруулах шийд гаргаж байсан юм. Коктейлэнд хэт их ашигласны улмаас олон жил дарж байж үйлдвэрлэдэг брендийн вискиний хомсдол үүсгэж болзошгүй гэж болгоомжилсны улмаас энэ арга хэмжээг авсан гэж “Suntory” компани тайлбарлаж байна гэж Японы “Ёомиури Шимбун” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж