Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль боллоо

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль 2014 оны аравдугаар сарын 19-ний өдрийн ням гариг 07.00-22.00 цагийн хооронд Батширээт сумын 16, 18, 19-р хэсгийн хороо, Хэрлэн сумын 85-р хэсгийн хороон дээр явагдсан юм.

Хэрлэн сумын нөхөн сонгуульд АН-аас Чингис хотын захирагч Нямын Базарханд, МАН-аас “Эмийн увдис” ХХК-ийн захирал Цэнджавийн Чогсомжав нар нэр дэвшиж, өрсөлдсөн боловч ирц бүрдээгүйн улмаас дахин сонгууль явуулахаар боллоо.

Харин Батширээт суманд Ардчилсан намаас сумын Засаг дарга Цэнд-Очирын Баярсайхан, Монгол Ардын намаас хувиараа хөдөлмөр эрхлэгч Бадарчийн Мөнхбат нар өрсөлдсөнөөс Ц.Баярсайхан 53,2 хувиар ялалт байгуулсан байна.

Эдгээр сумдын ИТХ-д байсан хоёр гишүүн төрийн албанд томилогдсон тул нөхөн сонгууль явуулахаар болжээ.

Ч.БОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж