Төсвийн төслийг хэлэлцэж амжсангүй

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийг хэлэлцэж амжсангүй

Үдээс хойш хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсөв, түүнийг дагалдаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан. Гэвч гишүүдийн ирцтэй холбоотойгоор хэлэлцэх асуудлаа баталж чадалгүй хуралдаан өндөрлөлөө. Ингэснээр ирэх оны төсвийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадахгүйд хүрээд байна. Тэгэхээр маргааш чуулганы  хуралдаан эхлэхээс өмнө  Төсвийн байнгын хороо дахин хуралдаж 2015 оны  төсвийн төслийг хэлэлцэх бололтой.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж