“Яруу эгшиглэн-2014” болно | News.MN

“Яруу эгшиглэн-2014” болно

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

“Яруу эгшиглэн-2014” болно

Найз нөхөд, уран зохиолын уншигчдынхаа дунд “Сумын заан” нэрээрээ мөнхөрсөн яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит яруу найргийн “Яруу эгшиглэн-2014” наадам энэ сарын 25-ны 14:00 цагаас МҮЭСТОрдонд болохоор болжээ.  

Энэ жилийн яруу найргийн тэмцээнд 30 хүртэлх насны оюутан, залуучууд оролцох боломжтой бөгөөд оролцогчдыг энэ сарын 13-наас 23-ныг дуустал бүртгэх юм байна. Харин бүртгүүлэхдээ өөрийн гурваас доошгүй шүлэг, өөрийн товч танилцуулгын хамт Чингэлтэй дүүргийн Дипломат корпус байрны гуравдугаар орцны 27 тоот өрөөнд авч ирэх, эсвэл mail: altaa_0333@yahoo.commgalariv9@yahoo.com хаягаар ирүүлж болох аж.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж