Эболагаас урьдчилан сэргийлж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Эболагаас урьдчилан сэргийлж байгаа гэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэл сонслоо.

ЭМЯ-ын Шуурхай удирдлагын төв байгуулж уг  төв нь ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцож байгаа аж. Мөн Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөгөө тодотгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг сурталчилгааг 83 удаа, 5 төрлийн 19 сая төгрөгийн сэрэмжлүүлэг, анхааруулга, сануулга явуулжээ. ХӨСҮТ шуурхай хариу арга хэмжээний 4 баг ч байгуулсан байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн байгууллагуудад 8 удаагийн сургалт явуулж, ДЭМБ-тай хамтран ширээний дасгал сургуулилт хийсэн байна. Түүнчлэн бэлэн байдлын нөөц бүрдүүлэх чиглэлд 477 сая төгрөгийг Засгийн газраас зарцуулахаар болжээ.  Эм, ариутгах бодисын нөөц бэлтгэж шинэ болон сэргэж буй халдвар, гоц халдварт өвчнийг эмчлэх 6 төрлийн эм, Нянгийн эсрэг үйлчилгээтэй 14 төрлийн эм, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг 10 төрлийн эм, шингэний алдагдал нөхөх 16 төрлийн дуслын уусмал, халдваргүйтгэлийн 11 төрлийн бодис бэлдээд буй аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж