&#34Алтан бүс&#34-ийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

&#34Алтан бүс&#34-ийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлжээ

2014 оны Анхдугаар Олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах "Алтан бүс"-ийн төлөөх барилдаан Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн гол хотод аравдугаар сарын 18-ны өдөр болов.

Тус барилдааныг Бээжингийн олон улсын "Эрэн зууны Ажинай" компаниас зохион байгуулсан бөгөөд хүчит 128 бөх дөрвөн зоонд хуваагдан барилдсан байна.

Манайхаас урилгаар улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, улсын начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох нарын тэргүүтэй улс аймгийн цолтой 30 гаруй бөх очиж оролцсон бөгөөд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа шөвгийн дөрөвт шалгарсан амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирцгээлээ.  Энэхүү барилдааны түрүү бөх "Алтан бүс" 9.000.000  төгрөг, үзүүр бөх 6.000.000 төгрөг, их шөвөгт үлдсэн 2 бөх 3.000.000 төгрөгийн бай хүртсэн байна. Тус барилдаанд 3 жил дараалан түрүүлвэл 300.000.000 төгрөгтэй дүйцэх шагнал хүртэх ажээ.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж