Роберт ди Ниро хөлбөмбөгийн дасгалжуулагчийн дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Роберт ди Ниро хөлбөмбөгийн дасгалжуулагчийн дүрд тоглоно

Оскарын хоёр удаагийн шагналт Роберт ди Ниро "Ломбарди" кинонд Америкийн хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Винс Ломбарди /Vince Lombardi/-гийн дүрийг бүтээнэ. "ESPN" телевизийн суваг энэ тухай мэдээллээ. 1994 онд Оскар авч байсан "Форест Гамп" киноны зохиогч Эрик Рот тус кинон дээр Роберт ди Ниротой хамтран ажиллахаар болжээ. "Нэрт хүн өөр нэгэн нэртэй хүний дүрийг бүтээнэ гэдэг агуу зүйл. Тэгээд бас кино зохиол дээр Эрик Рот ажиллана гээд тооцвол энэ киноноос их зүйлийг хүлээж болно хэмээн хөлбөмбөг сонирхогчдод бардам хэлэх  байна" гэж "ESPN Films"-ийн дэд ерөнхийлөгч Рон Семайо өгүүлж байна. Харин лигийн төлөөлөгч "Ломбардигийн дүрд хэр баргийн хүн тоглож чадахгүй. Тийм болохоор энэ дүр дээр Ди Нирог зөвшөөрүүлж чадсан нь үнэхээр том завшаан. Тэр урьд нь спортоор сэдэвлэсэн төсөл дээр маш  амжилттай ажиллаж байсан хүн" гэсэн байна. 1980 онд Ниро Мартин Скорсезийн "Галзуу бух" кинонд итали гаралтай америк боксчин дэлхийн аварга Жейк Ла Моттугийн дүрд тоглож шилдэг эрэгтэй дүрийн Оскарын шагнал авч байсан билээ. "Ломбарди" кинонд "Грин Бэй Пэкерз" багийг Винс Ломбарди удирдан 1960–аад онуудад Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн таван удаагийн аваргын цом авсан тухай өгүүлнэ.
         Ломбарди киног 2012 оны Америкийн хөлбөмбөгийн супер цомын финалийн тоглолтын үед дэлгэцээр гаргахаар төлөвлөж байна. Винс Ломбарди нь 1970 онд 57 насандаа таалал төгссөн бөгөөд Америкийн хөлбөмбөгийн дасгалжуулагч нар одоо хүртэл түүний ажлын арга барилыг ашигладаг ажээ.
                                                                                                                        Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж