&#34Хөх зөн&#34 яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

&#34Хөх зөн&#34 яруу найргийн наадам болно

Монголын зохиолчдын эвлэл, Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэгээс хамтран утга зохиол, хэл соёлоо сурталчлах, шүлэг зохиол сонирхон оролдож, бичиж туурвидаг авъяас билэгтэй хүмүүсийг дэмжих, урамшуулах зорилго бүхий "Хөх зөн" яруу найргийн уралдааныг АНУ-д аж төрөн суугаа элэг нэгтнүүдийнхээ дунд зарласан байна. Дэлхийгээр таран суурьшсан хөх толбот хөх Монголчууд маань тулгандаа цуглаж, тугандаа нэгдэхийн билэг, ирж сэрж буй мандан бадралыг төсөөлж уралдаанаа "Хөх зөн" гэж нэрлэсэн хэмэээн зохион байгуулагч АМУЗН-ийн тэргүүн яруу найрагч Ө.Пүрэвсүрэн өгүүлжээ.

Энэхүү уралдаанд Чикаго, Сан-Франциско, Лос Анжелес, Дэнвэр, Вашингтон ДС, Индианаполис, Нью-Иорк зэрэг хотуудаас 20 гаруй хүн бүтээлээ ирүүлжээ. Үүнээс шилдэг 11 шүлэгч дараагийн шатанд шалгарч үлдсэн бөгөөд шалгарсан уран бүтээлчид ирэх сарын 1-нд Чикаго хотноо болох "Хөх зөн" яруу найргийн наадамд шүлгээ сойж уралдах аж. "Хөх зөн" наадмын дараагаар "Яруу үдэш" утга зохиолын цэнгүүн болох бөгөөд Монголоос Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Т.Галсан тэргүүтэй зочид зорин очиж оролцох юм байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж