Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ | News.MN

Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины санаачлагаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн  үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өнөөдөр /2014.10.22/ шав тавих ёслолын арга хэмжээ болов.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, төсөл гүйцэтгэгч “Их Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батчулуун нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин барилгын шав тавих ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр “Энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөхөд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугчдын хүсэл зорилго ихээхэн хөшүүрэг болсноос гадна Улаанбаатар хотын бодлого ихээхэн дэмжлэг болсныг онцлон хэлмээр байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжиж ажилласан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар болон Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх газрын удирдлагууд, хамт олонд  талархаж байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөх болсон нь Баянзүрх дүүргийн ард иргэдийн дэгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй салшгүй холбоотой” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу “Их Өргөө” ХХК Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан талаар хэлээд Сансар хотхоны газар чөлөөлөлтийн ажил түргэн хугацаанд өрнөснийг онцоллоо.

Мөн тэрээр “Манай улсад дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй байгаа нь  газар чөлөөлөлтийн ажил маш түргэн хугацаанд өрнөж буйтай холбоотой юм. Япон Улсад 12 жилийн турш газар чөлөөлөх ажил өрнөж байж орон сууц барьсан  туршлага байгаа бол БНСУ-д 5 жилийн хугацаанд чөлөөлж байна. Харин манай  улс нэг жилийн хугацаанд шийдэгдэж буй нь  манай иргэд амьдралаа сайжруулах, тавтай  тухтай орчинд амьдрах ямар их эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй байгааг  эндээс харагдаж байна” гэв.

Дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх “Их Өргөө” ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн  үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдөн гэрээ байгуулж, 33 айлыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болгож  Нийслэлийн захиргааны байгууллагууд, оршин суугч иргэдийн хүчин чармайлт, итгэл зүтгэлийн хүчинд иргэдийн ая тухтай, аюулгүй, тохилог, эрүүл орчинг бүрдүүлсэн 1430 айлын 13 давхар, 10 блок “Сансар хотхон”-ны барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлж байна.

Тус компани нь “Сансар хотхон”-ны барилгын зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, төслийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн бөгөөд хуучин сууц өмчлөгч бүрт 5 метр.квадрат талбай үнэ төлбөргүй нэмж олгож, оршин суугчдад түр оршин суурьших байрны нөхөн олговор олгосон талаар оршин суугчид хэлэв.

Шинээр ашиглалтад орох хотхонд  худалдаа үйлчилгээний төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байхаар гүйцэтгэгч компани төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 13 2014-10-22 112.72.13.76

ih orgoo arvin gishuunii company mon l doo..gehdee arvin gishuund bayar hurgemeer b.a ene hun ajil hiij baina shuud ee…zugeer suugeed tosov zalgidag uls torchdoos jalgaatai baina.. mon bi ene companyiig nedehgui geed hulgaich carailj baisanaas ireed heeltend ny zogsoj baigaa ny ene hun shudarga zamaar ene ajlig butesen bolhoor aij ichih zulgui gedeg ny batlagdaj baina ..ajil hiij baigaa negniigee sain demjiji baimmaar b.a shuu dee…batuul dargiin huu barilga baridag gej sonsood bi l huvidaa mash ih bayarlasan..jamar sain huu ve..ihenh darga nariin huuhduud gadaadad zugaalj zarim ny har tamhi tataj hereg tovog tarij hun hutgalj huuhen huchindej javdag biz dee…tegvel hotiin dargiin maany huu hotiinhoo ih buteen baiguulaltand bidentei hamt zutgej javna shuu dee. .barilgiin salbart 30 jil ajillaj baigaagiin huvid barilga barina gedeg chin mash huser hecuu hodolmor gedgiig medne dee… mongold bol buur ch hecuu..gadaadiin companyud manaid barilga barihaas tovogshoodog..barlgiin company l bol mash ih orlogo oldog gej buruu oilgodgoos daramtlagchid olon .durtai ny ireed l ajliig ny zogsoodog.getel barilgiin salbar zeeleer l sanhuujij javdag.ajil zogsono gedeg zeeliin huu. ajilchdiin sul zogsoltiin calin geed hohirol mash ih garna..huuliinhan hamgiin turuund zahirliig ny barij avaad horih.aqvilga avahaa l boddog..er ny barilgiin geltgui niit horongo oruulagchdiin erh ashgiig hamgaalalh huuly onoodor uguilegdej baigaa…gadaadiin horongo oruulalagch l geed omno ny sohrood baidag getel onoodor dotoodiin company irgedees barilga ,avto zam uildver uilchilgee geed buteen baiguulaltiin salbart oruulsan niit uniin dun ny gadaadiinhnaas iluu baigaa shuu dee.

Avatar

Зочин 2014-10-22 103.229.120.253

Гүйцэтгэгч нь "Их өргөө" компани гэнэ үү. Энэ чинь Арвингийн компани байнашдээ. Арвин ч Ан-д урвасныхаа хэргийг хийж байна даа. Инээдтэй юм.

Avatar

Puntsagbaljiriin agsaniih 2014-10-22 202.131.247.23

Puntsagbaljir agsanii ehner Erdenechimeg udirddag geseen.

Avatar

Зочин 2014-10-22 202.126.91.154

маш сайн бна, батүүл үнэхээр чадаж бна, чаддаг хүнийг нь монголчууд бид засгийн эрхэнд гаргаж чадсан нь бас агуу хэрэг шүү. батүүл шиг яаж ч доош нь хийгээд, дарамтлаад буцдаггүй зорьсноо хийж байж салдаг зан чанараас нь суралцацгаая, хүмүүс ээ.

Avatar

Зочин 2014-10-22 202.21.106.141

Yamar goe ym bee huurhii ene hed ene muu nurah gej bgaa bairandaa hetsuuhen l amidarch baisan daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж