Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав | News.MN

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2014.10.22/ болов.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын ахлан ажиллаж байгаа бөгөөд  уулзалтад Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайд нарын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай Ажлын хэсгийн гишүүд байлцлаа.

Тус ажлын хэсэгт Сангийн яам, Уул уурхайн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комисс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Үндэсний Аудитын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгчид багтаж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Татварын Ерөнхий газрын удирдлагуудаас  “Оюутолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнгийн талаарх танилцуулга болон тус компанид ногдуулсан 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгож татварын хөнгөлөлтөд хамруулах шийдвэр гаргасан үндэслэлийн талаар асууж тодруулсан.

Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комиссын Нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчид “Оюутолгой” ХХК-ийн 2010-2012 оны  албан татвар ногдуулах төлөвлөлтийг  шалгаж  нийт 16 төрлийн зөрчил илрүүлсэн. “Оюутолгой” ХХК-аас 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын байцаагчийн тус актыг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн мэдэгдээд байсан ч магадлан шалгалтын явцад 16 зөрчлийн зөвхөн нэг зөрчлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс бид 60 хоногийн хугацаанд 15 зөрчилд магадлан шалгалт хийж гаргасан дүгнэлтээ Маргаан таслах комиссын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэв.

Татварын Ерөнхий газрын удирдлагууд хуралдааныг хаалттай явуулах талаар санал гаргасан ч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар татгалзсан юм. Тэрбээр Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комиссын шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа хэлж энэ асуудлаар Авилгатай тэмцэх газарт хандахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ARD TUMEN 2014-10-22 150.129.143.155

Ганц хүн гэхэд цөхрөлгүй тууштай эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж байгааг чинь харахаар үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Ард түмэн ухаантай ойлгож байгаа. Шантралгүй хичээгээрээ.

Avatar

стө 2014-10-22 103.254.120.242

уул хийсэн ажлыг чинь дэмжиж байлаа .гэтэл худлаа шоу байжээ. ингэж ард түмнийг хуурч нэр хүндээ өсгөх ч гэж дээ. тэр замын мөнгө чинь одоо болтол компаниудад ирээгүй байна. эхлүүлсэн бол дуусгаад баримттай нь ард түмэндээ харуулаач

Avatar

Bataku 2014-10-22 202.131.226.217

Ямар арчаагүй сэтгэгдэл, санаа оноо, хөгийн юм бичдийн бэ. Зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тууштай яваарай гишүүнээ. Би дэмжиж, аливаа хөгийн зүйл засагдах байх гэж итгэж явдаг шүү. Бодуул сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нь их л зөв бодолтой болоод шал ондоо сэдвээр бичдэг байх л даа. Жаахан арчаатай сэтгэж байгаачдээ залуусаа. ОТ-г МУ-д л ашигтай байхаар хийх хэрэгтэй үүнд тэр шашин, фэнгшү хамаагүй баймаар, юм бичихдээ бодож бичиж бай гэж хэлмээр байна шүү. х****л идсэн даруухан иргэн би.

Avatar

Fenshuu Demjigch 2014-10-22 127.0.0.1

Fenshuu giin jishee Geriinhee haalgyyg uragshaa haruulj bai. Harin "m" ta Fenshuug iluu sudlah hergtei, tegeed shashny ursgal ch bish gedgiig ta oilgoh baih. Minii huvid Ganbaatar Gishuunees umnu Mongolyn sonin setguulees anhny medlegee avsan, muu yum yuuch baihgui, huvi hunii medremj, aj ahui oron bair uuriin bolon niigmiin bairshlalaa zuv olohod tustai neg bagaj yum. "Geriinhee Yydiig Urgash Haruulj Bari"

Avatar

Zochin 2014-10-22 70.77.148.197

Shaal nemer boloxgui mortloo nermeec bolood yavaxiin, xeregtei gazraa xeregtei xvn baij zov cetgeleer zom umaar orold tegex vv

Avatar

Zochin 2014-10-22 70.77.148.197

Ganbaatar guia, odoo boloo sh dee, ecvel yadaj ouniixaa xorongo oruulaltaa oryylaad ene ediin zacgaa bosgo l doo, yadar ch baina sh dee oorooc chin bolon oortei chin ijil xoocon, tulenxii togoogoo yxcan vzeltnvvdeec bolj

Avatar

za 2014-10-22 112.72.13.238

end setgegdel bichsen la laruud ugaasaa ganbaatartai holbootoi medee garanguut muulah geed suuj bdag avilgachdiin zul basaganuud bgaa ni todorhoi ard irgediinhee tuluu dugarsan ni gai boloo yu ma lnuudaa ta nariin ur hoich niimiin sh aar bolon amidrah tsag ircheed bn yaasan la laruud ve

Avatar

Egel irgen 2014-10-22 150.129.140.167

Ямарч зүйлд хэмжээ, хязгаар байдаг. Энэ Ганбаатар-т байдадаггүй байх даа. Цаана нь өөрийгөө гэсэн явуургүй санаа л байгаа

Avatar

mn 2014-10-22 127.0.0.1

hinshuu ta mongoliig neeree hinshuu boltol tulj bn daa yu ch medehgui baij bas tatvariin ajiliig hiih geed bgaa yumuu? tatvar tolj uzeegui bolohoor medehgui bn ldaa iim margaan zondoo gardag shdee tegeed komissoor orood shiidegdeed l yavdag shdee

Avatar

Зочин 2014-10-22 182.160.4.115

заваан факгинг популист, эгоист бэртэгчин

Avatar

m 2014-10-22 180.235.184.64

Хятадын нэгэн шашины урсгал болох ФЭН ШҮ-г Монгол улсад дэлгэрүүлсэн Ганбаатар та Монгол Улсын эдийн засгийн хөгжилийг гацаах даалгавар үйлдэлээ зогсооно уу

Avatar

Irged 2014-10-22 202.55.180.155

h*** teneg hinshuu chi muu Mongoliig suiruulj hujaa nart mun ih tus bolj baina aa. Tagnuuliin uyrgee sain guitsetgej baina. Demiir erguu mal mini.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж