Ирэх жил инфляцийг 7 хувь байхаар тооцов

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Ирэх жил инфляцийг 7 хувь байхаар тооцов

Засгийн газраас гаргасан 2015 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн танилцуулгад инфляцийн төвшинг 7 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг тусгасан байна. Одоогийн байдлаар инфляци 13 хувьтай байгаа бөгөөд ийнхүү ирэх жилүүдэд 7 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолж буй ажээ. Ингэхийн тулд хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, гурил, барилгын материал, шатахууны үнийг тогтвортой байлгахад төрөөс анхаарах юм байна.Тухайлбал, хөдөө аж ахуйгаас бэлтгэгдэж буй махны нийлүүлэлт, экспорт болонаюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээг нэмэгдүүлэх, жилийн турш хүн амын махны хэрэгцээг жигд тогтвортой хангахад чиглэсэн ажлуудыг хийх ажээ. 

Мөн цаашдаа Монголбанктай хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж