“Би тэр зүйлийг нийтлээгүй” | News.MN

“Би тэр зүйлийг нийтлээгүй”

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

“Би тэр зүйлийг нийтлээгүй”

АН, МАХН – тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь  ихээхэн хэл ам дагуулаад байгаа. Энэ асуудлаар өнөөдөр гэрээ хийсэн хоёр намын дарга гэрээг хүчин төгөлдөр биш, зүйл заалтад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан тухай мэдэгдсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнх нь болоод МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын үсгийг хуурамчаар нийлүүлсэн нууц  гэрээ буюу гэрээний хавсралт гэх зүйлийг олон нийтэд цацсаныг няцаасан юм. Тэрбээр энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү нууц гэрээ гэгчийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт твитер хуудаснаа нийтэлсэн  гэж мэдээлээд байгаа. Түүнээс энэ талаар тодруулахад “Би твитерт хааяа ордог. Гэхдээ би тэр гэрээ гээд байгаа зүйлийг  нийтлээгүй. Хаанаас гарсныг мэдэхгүй байна. Үнэн бодитой эсэх асуудлыг холбогдох байгууллага шийдэх байх. Нууц гэрээ нь задарчихаар худлаа гэж  хэлж байгаа байлгүй” гэсэн юм. Гэхдээ хоёр намын дарга гэрээ байгуулсан нь зарим шүүмжлэлтэй тулгарсныг далимдуулж сөрөг хүчний зүгээс нууц гэрээ гэгчийг зохиосон гэж хардах хүн цөөнгүй байна. Ямартаа ч холбогдох хууль хяналтын байгууллага шалгасны дараа гэрээний хавсралт буюу хоёр намын даргын гарын үсгийг  зориудаар нийлүүлж гүтгэсэн үү, нууц гэрээ гэгчийг үнэхээр байгуулсан уу гэдгийн нууц тайлагдах нь. 

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-22 150.129.143.140

хөөрхий дөө залуугаараа ийм болчих гэж хамаагүй болоогүй зүйл засаг болохгүй болоо гээд л инээмсэглэж байгаа ч юм шиг баярлаад ч байгаа юм шиг гүрийгээд байдаг овоо муу гар уу

Avatar

зочин 2014-10-22 103.229.121.86

Мундаг нөхөр байнлээ Баямбацогт

Avatar

Зочин 2014-10-22 150.129.141.91

Tender avdag gej unen bh Bayan _olgiid yavj bhad 10 garan jeeptei humuus new progress ch genuu nertei Olgii -Tsagaannuuriin zamiig barisn nohduud geed ih l unetei jeep mashin hologloson aarhuu nohduud tusgai hamgaalalttai gazart mashintaigaa nevterne nevtruulehgui geed l boon yum bolood bsan Tender nereer chanargui zam barij ihenh mongo ni ene meteer gadaadiin unetei mashin ehner huuhdiin tansaglald zoriulagddag ni uneheer haramsaltai

Avatar

Зочин 2014-10-22 119.40.97.100

Ерөнхий сайд болохын тулд С. Бямбацогт энэ зэргийн хулих зүйл хийнэ. Түүнийг хуурамч гэрээ, бичиг баримт эвлүүлж шинэ загвар бүтээгчийн загалмайлсан эцэг гэж нэрлэх нь зүйтэй.яагаав УИХ-ын гишүүн Ц. Баярсайханы гишүүний бланкин дээр эвлүүлэг хийж өөрийн мэдлийн 24 цаг сайтад нийтлүүлсэн шүү дээ.

Avatar

Зочин 2014-10-22 119.40.97.100

УИХ-ын ГИШҮҮН БОЛСНООСОО ХОЙШ ХОВДЫН БҮХ ТЕНДЕРИЙГ АВСАН ЭНЭ НӨХӨР 2 НАМЫН НЭР ДОР ХУУРАМЧ ГЭРЭЭ ХИЙГЭЭД ТАРААЖ ЧАДНА.

Avatar

Зочин 2014-10-22 49.0.154.52

заль мэх мэдээжээр…..болчимгүй юм хийх юм даа Алтанхуяг минь .

Avatar

Зочин 2014-10-22 203.91.112.198

нууц гэрээ гэгч бол зүгээр л гүтэглэг ямахр тэнэг нь итгэх юм

Avatar

Зочин 2014-10-22 150.129.140.167

"Нууц гэрээ" гэдэгт хэн итгэх юм бэ. Цэвэр шоу. Харин энэ мэдээлэл гаргасан, цацсан хүн өөрийгөө нэр хүндийг гутаасан хэрэг. Чаддаг юм бол энэ мэдээлэл цацсан хүн өөрийгөө ил тод болгооч.

Avatar

zochin 2014-10-22 202.21.116.54

za tegeed geree hiigeed gari bariltsaad, gereegee soliltsoj baigaa zurgiig n bas evluulchihee yu. Boli l doo. Uneheer l hiichihsen l yum baina lee sht ee, MAXH-iinhan geree hiichlee geed bayar temdegleed l baisan sht ee

Avatar

Ajaa taij 2014-10-22 112.72.13.77

Chi niitluuleegui ch sedexii ni sedej tanai PRiin buten davxar ezelsen TUGJIRELUUD xiigeed taraachixsan baix magdlall undur bainadaa.Aimshigtai ulairch bainadaa.

Avatar

Zochin 2014-10-22 202.21.114.194

Alban tushaal gedeg ami nasnaas iluu unetei gejuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж