Хүний эрхийн тухай асуудлаар байр сууриа илэрхийлэв | News.MN

Хүний эрхийн тухай асуудлаар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн тухай асуудлаар байр сууриа илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 69 дүгээр чуулганы 3 дугаар хорооны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд манай төлөөлөгч О.Энхцэцэг Хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийн асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж,  үг хэлэв.

Тэрээр хүний эрх, эрх чөлөө бүх нийтээр сахих, хамгаалахад хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах нь нэн чухал болохыг онцолж, эл зорилтын хүрээнд гишүүн орнууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чадавхиа бэхжүүлэхэд техникийн тусламжийг нэмэгдүүлэх, хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг тайлагнах дүрэм, журмыг хялбарчлах зэрэг чиглэлээрх НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын үйл ажиллагааг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэв.

Мөн манай улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв.

Түүнчлэн Монгол Улс Хүчээр алга болгохоос хамгаалах тухай олон улсын конвенцийг соёрхон баталсан, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт Протоколд тус тус нэгдэхээр ажиллаж буй талаар мэдээлж, “Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай”, “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” зэрэг конвенцийн хэрэгжилтийн тухай үндэсний ээлжит тайланг холбогдох хороодод хүргүүлснийг танилцуулав.

Эх сурвалж: mfa.gov.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-22 202.126.91.171

Түүнчлэн Монгол Улс Хүчээр алга болгохоос хамгаалах тухай олон улсын конвенцийг соёрхон баталсан,

Avatar

Иргэн 2014-10-22 124.158.109.78

Хуний эрхийг дээд зэргээр зорчиж буй ЗГ-ын ямар байр суурийг илэрхийлдэг байнаа?! Монголын хуний эрхийн хороо ч муу ажиллаж байна. Бямбадорж гэж нэг худлаа суржигнэн хашгирсан зун л байна. Хууль шуухийн омно хуний эрхийг дээдлэх учиртай прокурорыг нэг хардаа. Хунийг хилсээр яргаладаг байгууллага болж хувирсан. Прокурорын хяналт АТГ гэж хуулийн бурэлдэхуун бус газарт очсоноор прокурор, шуугч нар айгаад ходолж чадахаа больсон. Тууний ур дунд эгэл ардууд хилмэгдэн тарчилж байна.АТГ гэж удирдлагад нь хун араатан шургалсан учир нь ул ойлгогдох газар бий болсон. Тэгэхээр хуний эрх, эрх чолоо хэрхэн хангагдаж буй нь тодорхой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж