Турах хоолны дэглэм барьж байгаа хүмүүст

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Турах хоолны дэглэм барьж байгаа хүмүүст

Bibolbi LLC

Турах хоолны дэглэм барьж байгаа болон чихрийн шижин, бөөрний өвчтэй хүмүүст сайн хоол гэнэ.

УЛААН ЛООЛЬТОЙ ҮХРИЙН МАХ ( 15 минут)

Жич: Улаан лооль нь турах хоолны дэглэм барьж байгаа хүмүүс болон чихрийн шижин, бөөрний өвчтэй хүмүүст нэн сайн.
Уг хоолонд давсны амталгаа онцын шаардлагагүй.

ОРЦ:

– Үхрийн булчин мах (бэлдэж хөлдөөсөн)
– Улаан лооль
– Юуцай
– Сармис
– Сонгино
– Яншуй
– Оливын тос
– Масло

ХАЧИРАНД:

– Хөц будаа \ Гурвалжин будаа (Сонголт таных)

ХИЙХ АРГАЧЛАЛ:

1. Улаан лоолийг жижиглэн блендерт хийж нухашлана.
2. Хайруулын тавганд нэг цайны халбага оливын тос хийж халаана. Ингээд арилгаж хэрчсэн сармис, сонгиноо зөөлөн гал дээр 1-2 минут орчим болгоно. Бэлэн байгаа чанаж бэлдсэн булчин махаа хийж дээр нь нухшилсан улаан лоолио хийнэ. Дараагар нь юуцай хийж 1-2 минут битүү жигнэн болгоно.
3. Лоолийн шүүс маш хурдан ширгэж уурших гээд байдаг тул бага зэрэг буцалсан ус хийж болно. Мах нь өөрөө зөөлөн болгож чанасан учраас хоол маш хурдан болдог. Ингээд улаан лоолиор амталсан мах, хажууд нь жигнэсэн халуун будаан дээрээ нэг хэрчим масло тавин хачирлахад хоол бэлэн боллоо.
4. Таваглахын өмнө яншуйгаа дээр нь жижиглэн тасдаж тарааж тавиарай, хэрчсэн ч болно л доо. Тасдвал зарим навч нар нь бүтэн үлдэж хоолыг амтлахаас гадна чимэж өгдөг.
Та тавтай сайхан хооллоорой!

БИБОЛБИ СЭТГҮҮЛ/№6/НЭЭЛТТЭЙ БУЛАН/ЦООЖОО ЭГЧИЙН ЖОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж