Бөөрөнд ээлтэй 7 шилдэг хүнсний ногоо

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Бөөрөнд ээлтэй 7 шилдэг хүнсний ногоо

Eruulmend.mn

1. Алим

Цэвэр алиманд пектин хэмээх уураг болон витамин С их хэмжээгээр агуулагддаг бөгөөд, холестрол болон глюкозын хэмжээ бага байдаг. Алимны хальсыг мартаж болохгүй ба үүнд quercetin гэж нэрлэгдэх үл исэлдүүлэгч бодис байдаг. Жижиглэж хэрчсэн алимыг шанцайтай идэх нь тохиромжтой.

2. Нэрс

Нэрс нь хөлдөөсөн жимс болон хүнсний ногооны дотроос хамгийн өндөр үл исэлдүүлэх чанартай байдаг. Нэрсэнд бага калоритай ширхэглэг уураг болон витамин С агуулагддаг бөгөөд хорт хавдар, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Цэвэр нэрсийг намрын улиралд худалдан авч нөөцлөн хөлдөөж өвөл хэрэглэсэн ч чанараа алддаггүй. Дангаар нь идэх нь амттай байдаг ч эрдэнэшиш нэмж жимсний шүүс бэлтгэж болно.

3. Загасанд агуулагдах омега-3 өөхний хүчил

Омега -3 өөхний хүчил нь бие махбодод чухал үүрэгтэй боловч хүний биед нийлэгждэггүй учир заавал хоол хүнснээс авах шаардлагатай. Салмон, сардин, болон туна загасанд их хэмжээгээр агуулагддаг. Хүний биед дараах үүргийг гүйцэтгэдэг: Цусан дахь триглицеридийн хэмжээг багасгах, цусны даралтыг бууруулах, зүрхний хэм алдагдах өвчний эрсдэлийг бууруулдаг. Мөн хавдар, аутоиммуны өвчин болон хэвлийн үрэвсэлт өвчнүүдээс сэргийлдэг байна.

4. Цэцэгт байцаа

Энэхүү гайхамшигт ногоо нь витамин А, С, кальци, кали болон бусад олон чухал эрдсийг агуулдаг. Цэцэгт байцаа нүдний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хавдраас урьдчилан сэргийлэн, цусыг шингэлдэг бөгөөд өөр ямар ч хүнсний бүтээгдэхүүнээс илүү ихээр калийг агуулсан байдаг. Хэрэглэхэд хамгийн тохиромжтой цаг нь өвөл бөгөөд бусад хүнсний ногооны сонголт багассан үед хамгийн зөв сонголт болно.

5. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ хэдий жижиг хэмжээтэй ч маш их ашиг тустай жимс юм. Энэхүү амтат улаан жимс нь витамины хүчирхэг эх үүсвэр бөгөөд үл исэлдүүлэгчдийг өөртөө агуулдаг. Хавдар, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба зүрхийг хамгаалдаг.

6. Бууцай

Энэхүү навчирхаг ногоон ургамал нь витамин А, С, К болон фолийн хүчлийг ихээр агуулдаг ба дархлалын системийг дэмжиж, харааг хамгаалдаг. Бууцайг хоолны дэглэмдээ оруулах маш хялбар бөгөөд жигнэсэн бууцайг сармис болон оливын тостой хамт хоолондоо нэмээрэй.

7. Амтат төмс
Амтат төмс нь А, С, В-6 зэрэг витаминууд болон калийн эх үүсгэвэр болдог. Дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг төмс 112 калори бөгөөд 4 грамм орчим уураг агуулдаг. Амтат төмсийг нухашлаж мөн шарах шүүгээнд болгож хэрэглэнэ.

Эх сурвалж: http://www.kidney.org/content/7-kidney-friendly-superfoods
Мэдээллийг бэлтгэсэн: О.Оюунбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж