Moto 360 сайжруулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Motorola компани худалдаанд гаргаад буй Moto 360 нэртэй ухаалаг бугуйн цагандаа хэд хэдэн шинэчлэлт, сайжруулалт хийжээ.

Үүнд ухаалаг бугуйн цагны тань цэнэг 15 хувь хүрэх үед автоматаар хэмнэлтийн горимд шилжиж, дэлгэцийн гэрэл бүдгэрэх тохиргоо болон гар утастай байнга холбогдсоноор минут секундээр ч зөрөхгүй автоматаар цагаа тохируулж байх тохиргоо зэрэг багтжээ.

Ингэснээр илүү олон цаг ажиллах батарейн нөөцийг бүрдүүлж, хэрэглээг нэмэгдүүлсэн байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж