Ажил хаялт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Ажил хаялт зохион байгууллаа


Өнөөдөр Энэтхэгийн сөрөг хүчин 12 цагийн хугацаатай ажил хаялт зохион байгуулснаар Энэтхэгийн хэвийн амьдралд таслагдлаа. Ажил хаялтанд Энэтхэгийн Баруун Бенгал, Керала, Бихар мужууд болон Мумбай хот хамгийн өртсөн байна. Дээрх муж, хотуудад бизнесүүд хаалгаа барьж, сургууль, коллежууд хаагдаж, олон нийтийн тээврийн хэрэгслүүд, агаарын нислэгүүд зогсчээ.

Энэтхэгийн засгийн газар бензин, шатахууны үнийг нэмэх шийд гаргасан нь Энэтхэгийн инфляцыг бараг нэг хувиар нэмэгдүүлж магадгүй гэж эдийн засагчид тооцоолж байна. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж Хинду үзэлт Бхаратияа Жаната Нам болон түүний холбоотон Коммунист намууд тус тусдаа ажил хаялт хийх уриалга гаргасан байна. Тээврийн үйлдвэрчний эвлэлүүд энэ ажил хаялтыг дэмжиж байгаа бөгөөд ойролцоогоор хагас сая орчим ачааны тэргүүд Энэтхэгийн замуудыг бөглөн зогсож байна. Коммунист намууд орон нутагт нь ялсан Баруун Бенгал, Керала мужуудад дэлгүүрүүд хааж, нийтийн тээврүүд үйлчилгээнд гараагүйгээс гадна Керала мужийн сургуулийн шалгалтууд хойшлогдсон байна. Ажил хаялттай холбоотойгоор шатахууны үнийг буцааж өмнөх төвшинд нь оруулах шийд Энэтхэгийн засгийн газар гаргасан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж