ХӨСҮТ-д энэ сарын 4-ны өдөр ХДХВ-ын вирусын халдвар тээж буй 25 настай жирэмсэн эмэгтэй тус төвийн эмч нарын хяналтан дор эхээс урагт дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хожуу үеийн эмчилгээг хийлгэхээр хэвтжээ. Одоогоор жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд удахгүй нярайлах гэнэ. Манай улсад өнгөрсөн таван жилд ХДХВ/ДОХ-ын халдвартай гурван эх эсэн мэнд амаржсан.Тэднээс төрсөн хүүхдүүдэд эмч мэргэжилтнүүд вирус илрүүлэх шинжилгээг хийхэд бүгд эрүүл болох нь тогтоогдсон аж. Тодруулбал манай улсад уг өвчний халдвар тээсэн хүүхэд байхгүй гэнэ. Дээрх эмэгтэй ДОХ-ын вирусын халдвар урагт дамжихаас урьдчилан сэргийлэх эрт үеийн эмчилгээг хийлгэсэн юм байна.
Н.Түвшин