
Судалгааны тайлангаа хэвлүүлсэн америкийн эрдэмтдийн баг 1995 оноос 100-гаас дээш наслахын нууцыг тайлахаар судалгаа хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 1,000 гаруй 100 настнуудад генийн шинжилгээ хийсэн байна. Судалгааг Бостоны Их сургуулийн биостатистикийн профессор Паола Себастиани болон тус их сургуулийн эмчилгээний профессор Томас Перлс нар удирдан явуулжээ. “Бид өөрсдийн таамаглалаа загвар болгон дэвшүүлээд 100-гаас дээш настнуудад хийсэн шинжилгээгээ харьцуулж үзэхэд манай загвар 77 хувийн нарийвчлалтай гарсан. Өөрөөр хэлбэл бид тухайн хүн 100 наслах эсэхийг 77 хувийн нарийвчлалтай таамаглаж чадаж байна гэсэн үг юм. 23 хувийн алдаа байна гэдэг нь тухайн хүн урт наслахад дан ганц ген хамгийн гол нөлөөтэй биш гэдгийг харуулж байна. Урт наслалтанд хүрээлэн байгаа орчин, амьдралын хэв маяг зэрэг бусад хүчин зүйлс нөлөөлнө” гэж профессор Себастиани ярьж байна.
Т.Бадрах