
Тус веб хуудсанд УИХ дахь АН-ын бүлгийн танилцуулга, бүлгийн үйл ажиллагаа, бүлгийн хуралдааны албан мэдээ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлаар бүлгийн байр суурь, санал дүгнэлтийг нийтэлж байх юм. Мөн УИХ-дахь Ардчилсан намын гишүүн тус бүрийн танилцуулга, намтар, зургийн цомог, гишүүдийн тавьсан асуулт, асуулга, санаачилсан хуулийн төсөл, танилцуулга, УИХ болон АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг тавина. Түүнчлэн гишүүдийн телевиз, FM, хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээ аудио болон видео бичлэгээр байршуулах юм. Түүнчлэн тойрогтоо ажилласан тухай мэдээлэл, сонгогч болон иргэдээс ирсэн хүсэлт, өргөдөл тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ч цаг алдалгүй байршуулах юм.
Г.Дарь