Samsung Galaxy Trend ухаалаг утсыг ердөө 199.000 төгрөгөөр аваарай

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy Trend ухаалаг утсыг ердөө 199.000 төгрөгөөр аваарай

Бүтэн жилийн баталгаатай

ухаалаг утсыг боломжийн үнээр

Мобикомын хэрэглэгч Samsung Galaxy Trend ухаалаг утсыг бусад албан ёсны борлуулагчийн үнэтэй харьцуулахад 30%-ийн хямдралтай үнээр буюу ердөө 199.000 төгрөгөөр худалдан аваарай. Samsung Galaxy Trend утас нь ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтой хялбар ойлгомжтой байдлаар хийгдсэн гэдгээрээ давуу талтай.

Андройд үйлдлийн системтэй бөгөөд хурдан хугацаанд вэб хуудас үзэж, тоглоом тоглож, аппликэйшн ашиглах бүрэн боломжтой. Утасны зай барилт сайн бөгөөд тасралтгүй ярихад 8 цаг, огт ашиглахгүй байхад 350 цагийн туршид асаалттай байна. 3.15 мега пикселийн камер, 4 GB-ийн үндсэн багтаамж, 64 GB хүртэлх багтаамж бүхий микро мемори карт, 512 MB санах ой, 3G, Wi-Fi, GPS, Bluetooth холболтууд зэрэг таны хэрэгцээнд нийцэх бүх үйлдлүүд багтсан. Гүн хар, шаазан цагаан гэсэн 2 өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байна.

Мобиком Samsung брэндийн гар утсыг Монголд албан ёсны эрхтэй, баталгаат хугацаатайгаар борлуулдаг бөгөөд та энэ удаад ч мөн адил Samsung Galaxy Trend утсыг боломжийн үнээр 1 жилийн баталгаат  хугацаатайгаар худалдан авах давуу талтай юм.

Та Мобикомын дугаарыг 3 болон түүнээс дээш сар ашигласан бол Мобикомын аль ч үйлчилгээний салбарт хүрэлцэн ирж бэлнээр болон банкны 100% зээлээр ухаалаг утастай болох боломжтой.  Энэхүү таатай урамшуулал 12 сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Та ухаалаг утасны талаар нэмэлт мэдээллийг Мобикомын салбарууд болон 2222 – с аваарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж