Төрийн ёслолын алба 40 нас хүрч байна

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Төрийн ёслолын алба 40 нас хүрч байна

Энэ өдрүүдэд Төрийн ёслолын албаны 40 жилийн ой тохиож Төрийн ордонд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаад байна. Монгол төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, илүү ёс төртэй болгох үүднээс 1970 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн дэргэд Ёслол үйлчилгээний тасгийг байгуулсан нь өнөөгийн Төрийн ёслолын албаны эх суурь болжээ.

Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, 1993 оноос Засгийн газрын бүтцэд Төрийн ёслолын албыг байгуулсан байна. Одоо энэ алба Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн бусад гол байгууллагын  ёслол, хүндэтгэлийн ажлыг эрхэлж байна. Гэрэл зургийн үзэсгэлэнд Монгол Улсад хийж байсан гадаад орнуудын өндөр дээд хэмжээний зочдын ховор зургуудыг дэлгэн үзүүлжээ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж