Чуулганы хуралдаан өндөрлөлөө | News.MN

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаан 2015 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд Л.Эрдэнэчимэг гишүүн “Бидэнд 3 сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэл алга. Үүнд бэлтгэх цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэхэд засаг хуруугаа ч хөдөлгөхгүй нь. 80 мянган хүүхэд цэцэрлэггүй гэртээ түгжүүлж, 40,50 мянган ажиллах насны эмэгтэйчүүд гэртээ сууж байна. Айл өрхийн амжиргаа гэдэг ажлын байртай л холбоотой” гэсэн бол сайд Л.Гантөмөр үргэлжлүүлэн төсвийн төслийн талаар тайлбар хийж “Энд баригдаж байгаа хороонд ийм цэцэрлэг гэж хэлэхэд амар. Гэхдээ тэнд нь очихоор газар нь байдаггүйгээс эхлээд орон нутагтай нь холбоотой олон зүйл дээр гацдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өөрсдөө сургууль цэцэрлэгийн асуудлаа шийд гээд өгчихөд хангалттай 190 тэрбумийн хөрөнгө байна” гэв.

Харин Ц.Нямдорж хуралдааны ирцийн асуудлыг хөндөж “төсөв хэлэлцэж байхад сайд нь ч алга, гишүүд ч алга” гэсэн бөгөөд “дийлэнх аймгийн засаг дарга нар Ардчилсан намынх тэд нар чинь тал мөнгийг нь сонгуульдаа ашиглана. Манай намын гишүүдээс ч ийм замбараагүй зүйлийг дэмжиж байгаа харамсч байна” гэв. Шүүмжлэлийг Д.Оюунхорол гишүүн үргэлжлүүлэн “зээлийн өрөө нэмэх заалт оруулж иржээ. Бизнесийн орчныг эрүүл байлгая гэж байгаа ч нөгөө гараараа бизнесийг дарамтлах юм байна. Бүхий л сайдуудын багцийг нарийвчлаад харахаад зөрүүтэй байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Хөдөө орон нутаг өөрсдөө цэцэрлэг сургууль барих боломж байхгүй. Бид яг ямар обьект дээр юу хийх гэж байгааг харж чадахгүй нь” гэсэн юм.

Төсвийн төслийг бүх байнгын хороо тус тусдаа хэлэлцэх бөгөөд харьяалах салбарын асуудлыг илүүтэй нарийвчлах боломжтой юм.

Б.ЭНХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-21 103.229.123.245

Аймгийн дарга нар гэх авилгачдад л мөнгө өгвөл АН сүйрнэ шүү.

Avatar

сан***** 2014-10-21 127.0.0.1

хоронго оруулалтаа хязгаарлах, гадаад томлолтыг багасгах, ард иргэдынхээ цалин, тэтгэвэрийг нэмэгдуулэх,уйлдвэлэлээ нэмэгдуулэх, орон тоо бутэцээ багасгах зэрэг арга хэмжээ авч байж эдийн засгийн хундэрлийг давна шуу.

Avatar

Зочин 2014-10-21 150.129.142.47

УИХ-ын байдаг л 1 гишүүн: Наад төсөвт чинь Элбэгдорж ерөнхийлөгчийн Чукоткад 2015 оны 2 сард очиж хэрхэн хүзүүгээ богинсгон цэцэн болох вэ гэсэн лекц унших зардал 500 мянган доллар, Аргентин улсад 3 дахь удаагаа зохиогдож буй хүзүүгүй гайхамшигт хүмүүс олон улсын симпозиумын 1 сая доллар, 1сард Австрали улсад болох шилдэг мод таригч хоньчин хүмүүсийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцох 800000 доллар, Энэтхэг улсаас урьж авчран ерөнхийлөгчийн тарьсан модыг бусад модноос 2-3 метр илүү өндөр ургуулах ажлыг хариуцсан мэргэжилтний цалин байрны мөнгө болох 200000 доллар багтаагүй байна шүү дээ. Дээр нь 4-12 сарын хооронд Элбэгдорж АНУ, Орос, Швейцарь гэх мэт 20 оронд айлчлах төлөвлөгөтөй байгаа ч алинд очихыг эхнэр нь хэлээгүй байгаа тул бид зардлыг нь бодон боловсруулаагүй байгаа ч ямар ч байсан 50 сая доллараас доошгүй болдоогийг та эрхбиш мэдэдгүй юм уу. Ер сайд Алтанхуяг. Ноднин ерөнхийлөгчийн тарьсан модноос өндөр ургасан мод тарьсан 5-7р таван жилийн гавшгайч ойчин 7 буудлын Должин авгайд модыг нь хариуцуулна гэсэн яасан. ХАА-н сайд: :;Должин авгайд урьдчилгаа хөлс гээд 1 сая төгрөг болох 500 доллар өгсөн чинь, их мөнгө үзээгүй тэр баярласандаа цус харван өнгөрсөн. УИХ гишүүн Номтойбаяр: Сеул ресторанд 1 орой оройн хоол идэхэд л зарцуулах мөнгө байна шүү дээ. Юм үзээгүй гэдэг нь . Хүүхдүүдээс нь мод таричихаар хүн байхгүй юм уу? Чингэлтэй дүүргийн засаг дарга. 5 хүүхэдтэй ч , 1 охин нь унгарт оёдолчин,нөгөөх нь АНУ-ын 1 хар дагаад арилсан, 1 хүү нь ноднин барилга дээрээс унаад зэрэмдэг болсон, дунд хүү нь шинэ хашаа байшингийн мөнгө олохоор солонгост хараар ажиллаж байгаа. бага хүү нь нүүрсний чэнж ба хав хар царайтай тул үзсэн хүн хараад цочихоор юм билээ. УИХ гишүүн Номтойбаяр : Сонгуулийн хуудас сольж сураагүй биш Элбэгдорж ерөнхийлөгчийн модыг 7 буудлын Должин авгайгийн модоор л сольчихгүй юу. Ингэснээр тэр энэтхэг ойчинд зарцуулах мөнгийг хэмнэлээ. Бонус болгон оновчтой санал гаргасныг минь үнэлж шагнал болгон 20000 доллар өгөөрөй. Улаанбаатар Утаанбаатар болох хугацаа ойртож байгаа тул би амралтаа авч гадагшаа далай руу аялахаар явах гэж байгаа тул 6 одтой буудлын 1 хоногийн мөнгө ч гэсэн надад хэрэгтэй байна. Аав 2012 оны сонгуулиар сонгуулиын хуудас тоолдог машины ажиллагааг эсрэгээр болгосных нь төлөө зохион бүтээгч инженер бид 2-т сонгуулийн сурталчилгаанаас хэмнэсэн мөнгөний 10 хувиар шагнасан ба тэр түүгээр нь эхнэртэйгээ хамт намайг дагЛондоны олимпийг ойроос үзсэн.

Avatar

111 2014-10-21 202.179.20.208

ЗАСАГ ТӨРӨӨ САМАРСААР байгаад бид өнөөдөр юунд хүрсэн юм бэ? ХЭДХЭН нөхдөд л ашигтай байсан биз дээ. Нэг таавар таалгая… Хэдэн онд хаанаас "ТӨРӨӨ ХЯМРАЛААС ГАРГАЯ, ТҮМНЭЭ ЯДУУРЛААС АВАРЬЯ" гэж дуугарлаа. Тэр үг биелсэн үү. Тэд өнөөдөр ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА мөн үү? Мөн бол ЯАГААД гэдгийг тайлбарлаж өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж