Америкийн Жоржиа мужид Эбола вирусын өдөөсөн өвчнөөр (ЭВӨӨ) өвчилсөн хүн эмчлэгдэн эдгэрсэн байна хэмээн NBCNews дамжуулав.
“Өвчтөн хүн амын эрүүл мэндэд ямар нэгэн аюул учруулахгүй болсон бөгөөд нэрээ нууцлахыг хүсээд эмнэлгээс гаран хаашаа ч юм мэдэгдэлгүй явсан. Тэрээр хожим өөрөө мэдэгдэл хийнэ гэсэн” хэмээн түүнийг эмчилж байсан Эмори их сургуулийн биологийн блокоос мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт өвчтөн мэдэгдлээ эдгэрэх замдаа орсон гэж байлаа. “Эбола маш ээдрээтэй, хүнд өвчин ч гэсэн хүн эдгэрч, эрүүл амьдралдаа орж болохыг би нийгэмд мэдүүлэх гэсэн юм” хэмээн тэр эрэгтэй хэлсэн байлаа.
Энэ бүгдийн өмнө Чех улсын нисэх буудлуудад Эболагийн вирусийг нисэхийн зорчигдоос шалгах болсон тухай мэдээ гарсан байв.
Энэ цагаар Сьерра-Леоне улсад ЭВӨӨ-нөөр өвчилсөн НҮБ-ын нэг ажилтан нас баржээ. Ийнхүү НҮБ-ын ажилтнуудаас гурав дахь хүн ЭБӨӨ – нөөр нас барлаа. Тэр хүний эхнэрийг эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР