Украины армийг хориотой зэвсэг хэрэглэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Украины армийг хориотой зэвсэг хэрэглэсэн гэв

Хүний эрхийн Human Rights Watch байгууллага Украины армийг Донбасст явуулсан байлдааны ажиллагааны явцад кассетийн  сум хэрэгсэл ашигласан гэж эрх баригчдыг буруутгаж байна.

“Украины Засгийн газрын цэрэг 2014 оны аравдугаар сарын эхээр Донецк хотын  хүн  ам ихтэй районуудад кассетийн сум хэрэгслийг хэрэглэв. Кассетийн цэнэгийг  хүн амын районуудад хэрэглэх нь  дайны хуулийг зөрчсөн хэрэг болох бөгөөд энэ зэвсэг нь ялгаж салгалгүйгээр хөнөөдөг учраас  цэргийн гэмт хэрэг гэж тооцогддог” хэмээн  HRW  байгууллагын мэдэгдэлд өгүүлжээ. “Ул мөрийн баримт нь Донецкт кассетийн цэнэг хэрэглэсэн довтолгооны  хариуцлагыг Украины Засгийн газрын хүчин хүлээнэ” хэмээн мэдэгдэлд онцолжээ.

 

Хүний эрхийн "Олон улсын эмнести " (Amnesty International)  байгууллагынхан Донецкийн ойролцоо хүчнийхэн энгийн дөрвөн иргэнийг  буудан хөнөөсөн баримтыг  баталгаажуулсан гэж тус байгууллагын шинэчилсэн илтгэлд өгүүлжээ.

 

Тус байгууллагын төлөөлөгчид есдүгээр сарын 26-нд нийтийн булш илэрсэн районд очин “Ямар нэг ял тулгалт, шүүхгүйгээр дөрвөн хүнийг цаазлан булсан аллагад хүчнийхэн холбоотойн баталгааг” илэрүүлсэн гэдгээ тус байгууллага шинэ илтгэлдээ тэмдэглэжээ. Мөн олон тооны нийтийн булшнууд байгаа ч тэднийг задлан шалгаж амжаагүй байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж