Японд шинэ сайдуудыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Японд шинэ сайдуудыг томиллоо

Эзэн хаан Акихито өмнө огцорсон Юко Обути, Мидори Мацушима хоёрын оронд ерөнхий сайд Шинзо Абэгийн  санал болгосон Ёко Камикаваг Хуул зүйн сайд, Ёити Миязаваг Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар тус тус батлав.

Эрх баригч Либерал Ардчилсан намын гишүүн 64 настай Ёити Миязава олон жил Сангийн яаманд ажиллаж байжээ. Хатагтай Ёити нь удам залгамжилсан улстөрчийн гэр бүлийнх бөгөөд түүний авга ах Киити Миязава  нь 1991-1993 онуудад ерөнхий сайд байжээ. Харин түүний эцэг Хироси Миязава нь 1973-1981 онуудад Хирошима мужийн захирагч, 1995-1996 онуудад Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч байлаа. Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд нь Японы цөмийн цахилгаан станцуудын ажиллагааг сэргээхэд гол үүрэгтэй хүн юм. Гэхдээ Ёити Миязава энэ асуудлаар өөрийн байр суурийг  гаргаагүй байна.

 

ЛАН-ын депутат 61 настай Ёко Камикава нь 2007 оны Засгийн газарт жендерийн асуудал эрхэлсэн сайд байлаа. Үүнээс өмнө хатагтай Ёко Мицүбишийн судалгааны хүрээлэнд (Mitsubishi Research Institute) ажиллаж байсан ба АНУ-ын Харвардын их сургуульд аспирантурыг дүүргэжээ.

 

Даваа гаригт  сонгогчдын саналыг худалдан авсан гэх хэргээр Японы Засгийн газрын хоёр гол гишүүн огцорсон нь Шинзо Абэгийн  танхимд  хүнд цохилт болов.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж