Их Британийн хамгийн том нисэх буудал Лондонгийн “Хитроу” цаг агаарын шалтгаанаар нислэг цуцлагдахыг анхааруулав. Шуурганы улмаас “Хитроу” олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар мягмар гаригт /Х.21/ 10 нислэг тутмын нэг нь цуцлагдаж магадгүй гэнэ. Бермудын арлыг ниргэж хохирол учруулсан Гонзало далайн шуурга Их Британид хүрч ирээд буй юм. Их Британийн далайн эргийн газруудаар далайн шуурганы хүч 34 метр секунд байгааг цаг уурын албанаас мэдээлжээ. Их Британийн цаг уурын албанаас шуурганы улмаас цаг агаарын хамгийн бага аюулыг илтгэх “шар” дохиог ажилуулсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse