Хямралаас гарах төсөв болж чадах уу? | News.MN

Хямралаас гарах төсөв болж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Хямралаас гарах төсөв болж чадах уу?

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Гишүүдийн  олонх нь Ерөнхий сайд,  ажлын албаныхнаас  асуулт асууж  байна. Ерөнхийдөө  2015 оны төсвийг хямралаас гарах төсөв болж чадах уу гэх асуултыг гишүүд тавьж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эдийн засгийн өсөлт 2015 онд 10 хувь байна гэж баталчихаад 30 хувиар бууруулж байгаа үндэслэлийн талаар тодруулсан.  Энэ асуултад Сангийн дэд сайд С.Пүрэв “Төсвийн төсөлд орон тоог аль болох бууруулах бодлого баримталсан ч шинээр  ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн боловсон хүчний тоо 1714 хүнээр нэмэгдсэн. Гэхдээ Засгийн газрын шийдвэрээр 1000, УИХ-ын шийдвэрээр 139 орон тоо багассан”  болохыг онцолсон. Харин агентлагуудын дэд дарга, даргын зөвлөхийн орон тоог цомхотгох асуудлаар ажлын хэсэг гарсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа  аж.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Засгийн газрын тусгай сангуудад хичнээн төгрөг төвлөрч байгаа  болон  тусгай сангуудыг цэгцэлсэн эсэхийг тодруулсан юм. Одоогийн байдлаар  1.6 их наяд төгрөгийн зарлагатай 30 гаруй тусгай сан  байдаг аж. Эдгээр  тусгай сангуудыг татан буулгах, үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах асуудлыг зохицуулах хуулийн төсөл Засгийн газарт яригдаж байгааг ажлын хэсгийнхэн хэллээ.

Түүнчлэн сөрөг хүчний зүгээс  орон нутагт  маш бага төсөв хуваарилсныг шүүмжилж байв. Тухайлбал, нэг аймагт 13 төсөл хөтөлбөрийн дунд нийтэд нь зургаан тэрбум төгрөг  хуваарилсан нь учир дутагдалтай гэж байв. Энэ асуудалд Засгийн газрын тэргүүн   хөрөнгө оруулалтын 1/4 орон нутагт шилжүүлэх зарчмын хүрээнд төсвийг  боловсруулсан гэж тайлбарлалаа. 2015 төсвийг хэлэлцэх явцад  хэд хэдэн гишүүнээс урсгал төсвийг нэмэгдүүлэхгүй гэсэн ч нэмэгдэж орж ирснийг лавлаж байсан. Үүнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт  “2015 оны төсвийг боловсруулахдаа урсгал төсвийг өсгөхгүй байх бодлого баримталсан. Гадаад томилолтын зардлыг 2 тэрбум, тавилгад зарцуулах хөрөнгийг 4.8 тэрбум, эм эмнэлгийн хэрэгслээс 6.1 тэрбум, бусад урсгал зардлыг 69 сая төгрөгөөр бууруулсан. Харин өнгөрсөн оны цалин хөлсний нэмэгдэл, боловсрол, үйлчилгээний  гэсэн зайлшгүй салбаруудад урсгал зардал нэмэгдсэн зүйл  бий. Бусдаар тэвчиж болохыг зардлыг танасан” гэх хариулт өглөө. Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-21 60.31.198.141

УИХ-ын байдаг л 1 гишүүн: Наад төсөвт чинь Элбэгдорж ерөнхийлөгчийн Чукоткад 2015 оны 2 сард очиж хэрхэн хүзүүгээ богинсгон цэцэн болох вэ гэсэн лекц унших зардал 500 мянган доллар, Аргентин улсад 3 дахь удаагаа зохиогдож буй хүзүүгүй гайхамшигт хүмүүс олон улсын симпозиумын 1 сая доллар, 1сард Австрали улсад болох шилдэг мод таригч хоньчин хүмүүсийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцох 800000 доллар, Энэтхэг улсаас урьж авчран ерөнхийлөгчийн тарьсан модыг бусад модноос 2-3 метр илүү өндөр ургуулах ажлыг хариуцсан мэргэжилтний цалин байрны мөнгө болох 200000 доллар багтаагүй байна шүү дээ. Дээр нь 4-12 сарын хооронд Элбэгдорж АНУ, Орос, Швейцарь гэх мэт 20 оронд айлчлах төлөвлөгөтөй байгаа ч алинд очихыг эхнэр нь хэлээгүй байгаа тул бид зардлыг нь бодон боловсруулаагүй байгаа ч ямар ч байсан 50 сая доллараас доошгүй болдоогийг та эрхбиш мэдэдгүй юм уу. Ер сайд Алтанхуяг. Ноднин ерөнхийлөгчийн тарьсан модноос өндөр ургасан мод тарьсан 5-7р таван жилийн гавшгайч ойчин 7 буудлын Должин авгайд модыг нь хариуцуулна гэсэн яасан. ХАА-н сайд: :;Должин авгайд урьдчилгаа хөлс гээд 1 сая төгрөг болох 500 доллар өгсөн чинь, их мөнгө үзээгүй тэр баярласандаа цус харван өнгөрсөн. УИХ гишүүн Номтойбаяр: Сеул ресторанд 1 орой оройн хоол идэхэд л зарцуулах мөнгө байна шүү дээ. Юм үзээгүй гэдэг нь . Хүүхдүүдээс нь мод таричихаар хүн байхгүй юм уу? Чингэлтэй дүүргийн засаг дарга. 5 хүүхэдтэй ч , 1 охин нь унгарт оёдолчин,нөгөөх нь АНУ-ын 1 хар дагаад арилсан, 1 хүү нь ноднин барилга дээрээс унаад зэрэмдэг болсон, дунд хүү нь шинэ хашаа байшингийн мөнгө олохоор солонгост хараар ажиллаж байгаа. бага хүү нь нүүрсний чэнж ба хав хар царайтай тул үзсэн хүн хараад цочихоор юм билээ. УИХ гишүүн Номтойбаяр : Сонгуулийн хуудас сольж сураагүй биш Элбэгдорж ерөнхийлөгчийн модыг 7 буудлын Должин авгайгийн модоор л сольчихгүй юу. Ингэснээр тэр энэтхэг ойчинд зарцуулах мөнгийг хэмнэлээ. Бонус болгон оновчтой санал гаргасныг минь үнэлж шагнал болгон 20000 доллар өгөөрөй. Улаанбаатар Утаанбаатар болох хугацаа ойртож байгаа тул би амралтаа авч гадагшаа далай руу аялахаар явах гэж байгаа тул 6 одтой буудлын 1 хоногийн мөнгө ч гэсэн надад хэрэгтэй байна. Аав 2012 оны сонгуулиар сонгуулиын хуудас тоолдог машины ажиллагааг эсрэгээр болгосных нь төлөө зохион бүтээгч инженер бид 2-т сонгуулийн сурталчилгаанаас хэмнэсэн мөнгөний 10 хувиар шагнасан ба тэр түүгээр нь эхнэртэйгээ хамт намайг дагЛондоны олимпийг ойроос үзсэн.

Avatar

Зочин 2014-10-21 60.31.198.141

УИХ-ын гишүүн: Наад төсөвт чинь Элбэгдорж ерөнхийлөгчийн Чукоткад 2014 оны 2 сард очиж хэрхэн хүзүүгээ урт болгон цэцэн болох вэ гэсэн лекц унших зардал 500 мянган доллар, Аргентин улсад 3 удаа зохиогдох хүзүүгүй гайхамшигт хүмүүс олон улсын симпозиумын 1 сая доллар, 1сард Австрали улсад болох шилдэг мод таригч хоньчин хүмүүсийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцох 800000 доллар, Энэтхэг улсаас урьж авчран ерөнхийлөгчийн тарьсан модыг бусад модноос 2-3 метр илүү өндөр ургуулах ажлыг хариуцсан мэргэжилтний цалин байрны мөнгө болох 200000 доллар багтаагүй байна шүү дээ. Дээр нь 4-12 сарын хооронд Элбэгдорж АНУ, Орос, Швейцарь гэх мэт 20 оронд айлчлах төлөвлөгөтөй байгаа ч алинд очихыг эхнэр нь хэлээгүй байгаа тул бид зардлыг нь бодон боловсруулаагүй байгаа ч ямар ч байсан 50 сая доллараас доошгүй болдоогийг та эрхбиш мэдэдгүй юм уу. Алтанхуяг. Ноднин ерөнхийлөгчийн тарьсан модноос өндөр ургасан мод тарьсан 5-7р таван жилийн гавшгайч ойчин 7 буудлын Должин авгайд модыг нь хариуцуулна гэсэн яасан. ХАА-н сайд: :Должин авгайд урьдчилгаа хөлс гээд 1 сая төгрөг болох 500 доллар өгсөн чинь, их мөнгө үзээгүй тэр баярласандаа цус харван өнгөрсөн. УИХ гишүүн: Сеул ресторанд 1 орой оройн хоол идэхэд л зарцуулах мөнгө байна шүү дээ. Юм үзээгүй гэдэг нь . Хүүхдүүдээс нь мод таричихаар амьтан байхгүй юм уу? Чингэлтэй дүүргийн засаг дарга: 5 хүүхэдтэй ч , 1 охин нь унгарт оёдолчин,нөгөөх нь АНУ-ын 1 хар дагаад арилсан, 1 хүү нь ноднин барилга дээрээс унаад зэрэмдэг болсон, дунд хүү нь шинэ хашаа байшингийн мөнгө олохоор солонгост хараар ажиллаж байгаа. бага хүү нь нүүрсний чэнж ба хав хар царайтай тул үзсэн хүн хараад цочихоор юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж