МАН-ын гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллав | News.MN

МАН-ын гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллав

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа тарсны дараа намынхаа Удирдах зөвлөл, нийслэлийн намын хорооны удирдлагуудын хамт Баянзүрх дүүрэгт байрлах их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж,  зарим худалдааны төвөөр орж ард иргэдийн санал бодлыг сонслоо. Тэд гурван багт хуваагдан ажилладаа. Эхний багийнхан болох УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс дүүргийн МАН-ын хороонд ирж, гишүүд дэмжигчдийнхээ санал сэтгэгдлийг сонссон юм. Мөн Их Засаг их сургуулийн оюутнуудтай чөлөөт уулзалт зохион байгуулж, “Асайт” болон “Цайз” худалдааны төвд худалдаа эрхлэгчид, “Цайз-16” орчмын таксины жолооч нартай уулзаж ярилцлаа.

УИХ-ын гишүүд энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, ирэх оны төсөв болон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар очсон газар бүртээ мэдээлэл өгч байв. Иргэдийн  хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед огцом өссөн нь амьдралд хүндрэлтэй тусч байгааг гишүүдэд хэлж, ирэх оны төсвийг иргэдэд ээлтэй, амьдралд нь нөлөөлөхүйц, наалдацтай болгоход анхаарч ажиллахыг хүссэн юм.

Харин хоёрдугаар хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,  Сү.Батболд, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн нар Улаанбаатар их сургуулийн оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон.  Мөн Нарантуул захад худалдаа наймаа эрхлэгчдийн амьдрал ахуйтай танилцсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, О.Содбилэг,  Д.Хаянхярваа, МАН-ын НХБГ-ын дарга С.Чинзориг нар гуравдугаар төрөх эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцлаа.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-21 112.72.13.183

тэнэг МАН-хан

Avatar

111 2014-10-21 202.179.20.208

ЗАСАГ ТӨРӨӨ САМАРСААР байгаад бид өнөөдөр юунд хүрсэн юм бэ? ХЭДХЭН нөхдөд л ашигтай байсан биз дээ. Нэг таавар таалгая… Хэдэн онд хаанаас "ТӨРӨӨ ХЯМРАЛААС ГАРГАЯ, ТҮМНЭЭ ЯДУУРЛААС АВАРЬЯ" гэж дуугарлаа. Тэр үг биелсэн үү. Тэд өнөөдөр ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА мөн үү? Мөн бол ЯАГААД гэдгийг тайлбарлаж өгөөч

Avatar

Zochin 2014-10-21 70.164.147.173

Kkkk

Avatar

Иргэн 2014-10-21 124.158.109.78

МАН ард тумэнтэйгээ ойр байх арга хэмжээ авч байхад, АН ба МАХН хоер бол дахин сонгогдох луйвараа хийх гэрээ хийж, албан тушаалын наймаа ярьж байх жишээтэй?! Энэ хооронд чанарын маш том ялгаа байна аа?!

Avatar

Иргэн 2014-10-21 124.158.109.78

МАН ард тумэнтэйгээ ойр байх арга хэмжээ авч байхад, АН ба МАХН хоер бол дахин сонгогдох луйвараа хийх гэрээ хийж, албан тушаалын наймаа ярьж байх жишээтэй?! Энэ хооронд чанарын маш том ялгаа байна аа?!

Avatar

Иргэн 2014-10-21 124.158.109.78

МАН ард тумэнтэйгээ ойр байх арга хэмжээ авч байхад, АН ба МАХН хоер бол дахин сонгогдох луйвараа хийх гэрээ хийж, албан тушаалын наймаа ярьж байх жишээтэй?! Энэ хооронд чанарын маш том ялгаа байна аа?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж