Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Жолоо барих үедээ утсаар ярих, мэссэжээ унших зэрэг нь замын осол аваар гаргахад ихээхэн нөлөөлдөг байна. Тиймээс Navy нэртэй шидэт дэлгэцийг бүтээжээ.

Энэхүү дэлгэцийг та жолооныхоо харалдаа байрлуулснаар урдах замаа харангаа ухаалаг гар утаснаас хэрэглэж болох бүхий л үйлчилгээг авах боломжтой.

Жишээ нь танд гаднаас дуудлага ирэх үед тунгалаг дэлгэц дээр хэнээс дуудлага ирж байгаа нь зурагтайгаа харагдана. Та дэлгэцэнд хүрэх шаардлагагүй зайнаас хөдөлгөөн хийснээр дуудлагыг хүлээн авах эсвэл таслаж болно. Мөн танд мэссэж ирсэн тохиолдолд дуут командаар мэссэж уншиж өгөхийг үүрэгдэж болно. Тэхэд танд ирсэн мэссэжийг уншиж өгнө. Та хариуд нь юу гэж бичихээ хэлэхэд текст хэлбэрт оруулан илгээнэ. мөн өөрийнхөө байршлыг ч бусадтай хуваалцан шейрлэж болно. зүүд мэт энэхүү боломжуудыг олгох Navy төхөөрөмжийг 299 ам.долларын үнээр урьдчилан захиалж болох аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж