Сэтгүүлч, яруу найрагч Б.Цэдэндоржийн нэрэмжит наадам боллоо | News.MN

Сэтгүүлч, яруу найрагч Б.Цэдэндоржийн нэрэмжит наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч, яруу найрагч Б.Цэдэндоржийн нэрэмжит наадам боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Уран бүтээлчдийн “Цалиг онгод” нэгдэл, Багануур дүүргийн утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид хамтран Гүн галуут дахь Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр яруу найргийн бэсрэг наадам хийжээ. Энэхүү наадмыг СХД-ийн уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулалцаж, олон жил тэргүүлэн ажиллаж асан “Алтан титэмт Алтай нутгийн хүү, ахмад зохиолч, сэтгүүлч, түүхч Бужуунагийн Цэдэндоржийн нэрэмжит” болгон зохион явуулсан байна.

“Цалиг онгод” уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн, яруу найрагч Д.Цээсэд бэсрэг наадмыг нээж үг хэлсэн наадмын шүүгчээр  “Болор цом” наадмын  шагналт яруу найрагч М.Билэгсайхан, Багануур дүүргийн утга зохиолын нэгдлийн тэргүүн зохиолч Г.Даваасүрэн, яруу найрагч Ч.Төмөртогоо нар ажилласан юм.

Наадам эхлэхийн өмнө МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Билэгсайхан, Д.Алтангэрэл, Ч.Төмөртогоо, Баасанжав нар мялаалгын шүлэг хэлж, хөгжмийн зохиолч , дуучин Н.Ганбаатар, залуу дуучин Болд, Шинэбат нар ая дууны мэндчилгээ өргөв.

Уг наадамд 20  шахам яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас Багануур дүүргийн утга зохиолын нэгдлийн гишүүн, ахмад яруу найрагч Ж.Батбаяр тэргүүн байр, яруу найрагч А.Лхагва, Б.Батзаяа нар удаах байруудыг эзэлжээ.

Д.БҮҮВЭЙ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-21 202.179.11.94

Яруу найргийн наадмыг бодож хийх хэрэгтэй.. Нэрэмжит наадам хийх гэж байгаа бол хүнээ судлуулштай. Мишигийн Цэдэндорж шиг хүний нэрэмжит наадам хийж болноо. ийм наадам хийх гэж байгаа бол МЗЭ болоод яам, урлагийн дэдэ байгууллагынхаа ажлын хүрээнд нэр хүндтэй хийвэл сайн. Санаачлага нь сахан юм. Бодох юм бас байнаа.

Avatar

Зочин 2014-10-21 76.218.214.183

Цэдэндорж, Цэдэндаш гэхчлэнгээр манай утга зохиолд нэр нь ч мэдэгдээгүй жулдрай нэгний наадам хийж байх ч гэж. Тэр ч байтугай олны танил болсон гэгддэг Ч.Мягмарсүрэн, Ц.Чимэддорж зэрэг нөхөдийн нэрэмжит наадам хийнэ гэдэг ч бас л яруу найргаараа тохуурхсан хэрэг болно. Энэ бол нэр төрийн хэрэг учраас нэрэмжит наадам гэдгийг их л бодолцох ёстой юмаа. Ялангуяа энэхүү Цэдэндашийг яруу найрагчийн хувьд ч, сэтгүүлчийн хувьд ч хүмүүс нэг их мэдэхгүй. Гаргаад ир гэвэл ганц нэг сурвалжлага мэдээ нийтлүүлсэн сонин, саяхан хэвлүүлсэн бөөн үсгийн дүрмийн алдаатай түүвэр шүү юм гаргаж ирэх л байх. Утга зохиолын нэр хүндийг бодох ёстой гэдгийг их бага хэнээтэнгүүд бодолцож байгаасай. Нутгийн бөх гэдэг шиг хавтгайруулж боломгүй ойлголт билээ.

Avatar

Tsedendahs gene uu 2014-10-21 220.191.168.13

Tsedendash gene uu, malnuud.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж