Сэтгүүлч, яруу найрагч Б.Цэдэндоржийн нэрэмжит наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч, яруу найрагч Б.Цэдэндоржийн нэрэмжит наадам боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Уран бүтээлчдийн “Цалиг онгод” нэгдэл, Багануур дүүргийн утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид хамтран Гүн галуут дахь Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр яруу найргийн бэсрэг наадам хийжээ. Энэхүү наадмыг СХД-ийн уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулалцаж, олон жил тэргүүлэн ажиллаж асан “Алтан титэмт Алтай нутгийн хүү, ахмад зохиолч, сэтгүүлч, түүхч Бужуунагийн Цэдэндоржийн нэрэмжит” болгон зохион явуулсан байна.

“Цалиг онгод” уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн, яруу найрагч Д.Цээсэд бэсрэг наадмыг нээж үг хэлсэн наадмын шүүгчээр  “Болор цом” наадмын  шагналт яруу найрагч М.Билэгсайхан, Багануур дүүргийн утга зохиолын нэгдлийн тэргүүн зохиолч Г.Даваасүрэн, яруу найрагч Ч.Төмөртогоо нар ажилласан юм.

Наадам эхлэхийн өмнө МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Билэгсайхан, Д.Алтангэрэл, Ч.Төмөртогоо, Баасанжав нар мялаалгын шүлэг хэлж, хөгжмийн зохиолч , дуучин Н.Ганбаатар, залуу дуучин Болд, Шинэбат нар ая дууны мэндчилгээ өргөв.

Уг наадамд 20  шахам яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас Багануур дүүргийн утга зохиолын нэгдлийн гишүүн, ахмад яруу найрагч Ж.Батбаяр тэргүүн байр, яруу найрагч А.Лхагва, Б.Батзаяа нар удаах байруудыг эзэлжээ.

Д.БҮҮВЭЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж