Toyota 247 мянган машинаа эргүүлэн татна | News.MN

Toyota 247 мянган машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Toyota 247 мянган машинаа эргүүлэн татна

Японы Toyota компани АНУ-ын өндөр чийгшилтэй бүс нутгуудаас 247 мянган автомашинаа эргүүлэн татахаар болсон байна. Эргүүлэн татах болсон шалтгаан нь тухайн автомашинуудын аюулгүйн дэр өндөр чийгшил бүхий уур амьсгалтай бүсэд ашиглах үед гэнэт задрах магадлал тун өндөр байгаа аж.

Мөн ослын үед аюулгүйн дэрээс төмөр хэсгүүд үсэрч зорчигчийн аминд хүрдэг байж магадгүй гэж үзжээ. Тиймээс 2003-2005 оны Corolla болон Matrix, 2002-2005 оны Sequoia,  2003-2005 оны Tundra загваруудыг эргүүлэн татахаар болсон байна.

Т.БИЛГҮҮН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж