“Буруугүй буруутан” жүжиг нээлтээ хийнэ | News.MN

“Буруугүй буруутан” жүжиг нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“Буруугүй буруутан” жүжиг нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар долоон өөр ертөнц, долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төсөл үргэлжилж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн “Бэсрэг жүжгийн” төслийн хамгийн сүүлийн жүжиг болох найруулагч Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” ирэх баасан гаригт нээлтээ хийж, бямба гаригт хоёр удаа тоглогдох гэж байна. Тодруулбал аравдугаар сарын 24-ны 18.00 цагт нээлтээ хийж, 25-ны бямба гаригт 17.00, 19.00 цагуудад тоглогдох юм.

“Буруугүй буруутан” жүжгийн зохиолыг Ардын жүжигчин А.Очирбат бичсэн бол найруулагчаар Э.Ёндоншарав ажиллаж байна. Жүжгийн дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ж.Пүрэвдорж, Л.Дэмидбаатар болон жүжигчин Б.Одончимэг, Б.Баяржавхлан, Г.Номуун нар тогложээ.

“Буруугүй буруутан” жүжиг нь бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйгэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ахруу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслана.

Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй суусан боловч салж дахин Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч нэг л зүйл тэдний санааг зовоодог байсан нь тэдэнд үр хүүхэд заяадаггүй байлаа.

Дэлгэр нэгэн өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ бүсгүй зарын дагуу ажилд орхоор ирэх болно. Жүжиг цааш санаанд оромгүй явдлаар өрнөх бөгөөд хоёр хосын хайр дурлал хэрхэн өрнөх, Батдоогийн эцсийн сонголт Дэлгэр үү, Цэцэгээ юу…

Гэр бүл гэдэг хамгийн бичил нийгэм, түүний бүрэн бүтэн байдлаас бүхий л нийгмийн амар амгалан шалтгаалдаг.

Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг найруулагч Э.Ёндоншаравын ертөнцөөр хамтдаа аялахыг хүндэтгэн урьж байна.

Ч.БОДРОЛ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Билгүүн 2014-10-21 203.194.118.84

Үнэхээр сайхан жүжиг болжээ, СТА, Э.Ёндоншаравтаа цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсъе,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж