ФИФА-гийн цомд … 11 кг героин багтсан байлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

ФИФА-гийн цомд … 11 кг героин багтсан байлаа

Колумбийн мансууруулах бодистой тэмцэх цагдаагийнхан өнгөрсөн бямба гаригт Боготагийн нисэх буудалд 11 кг героинтай дэлхийн хөлбөмбөгийн цомын хуулбарыг илрүүлэн хураажээ.
Колумбийн цагдаагийн мэдээгээр мансууруулагчтай цомыг тэмцээнд оролцож байгаа шигшээ багуудын футболкуудтай хамт Испанид илгээсэн байжээ. Хар тамхины наймаачид одоо болж байгаа дэлхийн цомын тэмцээний дуулианыг ашиглан цагдаа нарын сонор сэргэмжийг бууруулах гээд амжсангүй.
Колумбийн хар тамхины боссууд дэлхийн аварга болж магадгүй Испанид уг цомыг илгээх нь ямар нэгэн сэжгийг тусгай албаныханд үзүүлэхгүй гэж үзсэн бололтой.
Өмнө нь ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург дэх Олон улсын хөлбөмбөгийн холбооны байрнаас хулгайч нар дэлхийн цомын долоон хуулбарыг хулгайлсан байлаа. Магадгүй энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой байж болох юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж