Гэрээний заалтад өөрчлөлт оруулна | News.MN

Гэрээний заалтад өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Гэрээний заалтад өөрчлөлт оруулна

Өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар Ардчилсан нам МАХН-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН-ын хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай, хоёр нам хоорондын урт хугацааны  стратегийн асуудлууд туссан байгаа учраас намын зохих шатны  эрх бүхий байгууллагаар батлах саналыг  намын удирдлагуудад хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас  гэрээний асуудлаар тодрууллаа. 

-Хоёр намын хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ АН-ын гишүүддээ   энэ саналаа уриална гэж байсан. Энэ асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх  вэ?

-Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргасан байсан. Э.Бат-Үүл дарга намын удирдлагуудын нэг. Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа намын удирдлагад хаяглаж явуулахаар шийдвэр гаргасан. Ардчилсан намын удирдлагад  Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,  Нийслэлийн Ардчилсан намын дарга багтдаг. Тиймээс Э.Бат-Үүл дарга энэ асуудлыг нам дотроо шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Хоёр  намын гэрээнд тусгасан ямар заалтыг зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзсэн бэ?

-Хамтран ажиллах гэрээний гуравдугаар заалт буюу  тойрогтой холбоотой асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн. Есдүгээр заалт дээр байгаа нэр дэвших гэдгийг  хэрхэн ойлгох талаар ойлголттой болох шаардлага байна.  Мөн улс төрийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар гэрээнд тусгах нь зөв эсэх талаар анхаарлаа хандуулах шаардлага байна. Урт  хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас  гэрээний хугацааг хэрхэн авч үзэхээ эрх бүхий байгууллагаар авч үзэх шаардлагатай гэж үзсэн.

-УИХ-д суудалтай улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг болно гэсэн. Улсын төсөвт хэр ачаалал ирэх юм бэ. Тооцоолол байна  уу?

-Гэрээнд Ерөнхий стратеги зарчимд тусгагдсан байгаа гэж ойлгож болно.  Харин гарах зардлын хэмжээ болон бусад тооцоог гаргах боломжгүй. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ байгуулаад боловсруулагдаж байна. Үүнд зөвхөн санхүүжилтийн  бус  өмчийн тухай асуудлыг шийднэ.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тамир 2014-10-21 112.72.13.219

оху-д элсэлтийн шалгалтгүй хямд зардлаар суралцуулна. утас:88671597

Avatar

ЗОЧИН 2014-10-21 203.91.117.4

ЭРДЭНЭБАТ ДАРГА ҮНЭХЭЭР ТУЛХТАЙ МОНГОЛ ЭР ХҮН ШҮҮ, ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2014-10-21 112.72.13.156

ene hun mundag hun shuu asuudald handaj bgaa ni

Avatar

zotcin 2014-10-21 202.72.245.252

Batuul orilood baihaar ERDENEBAT shig umand nuhatstai noen nuruutai handaj baimaar daa Ene hunees suraltsmaar um bna daa huurhii

Avatar

bi 2014-10-21 202.70.41.178

ene hun mundag hun shuu asuudald handaj bgaa ni

Avatar

Зочин 2014-10-21 202.21.106.158

Энэ Эрдэнэбат гэгч хаанаас хэзээ гараад ирсэн юм болоо доргуй бух шиг зантай гажиг амьтан доо Алтанхуягийг маш тургэн зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2014-10-21 150.129.142.112

Баатар үнэхээр ардчиллын манаач болж дээ ***** өндиймөгц нь заваан юмнуудаа амжуулдаг болж

Avatar

Zochin 2014-10-21 180.149.78.20

Uzaantai carailax n uxaany shinj bish gedegiig yaruu tod xaruuldag n ERDENEBAT. YZX-s "geree buruu baina" gex ued ene xalzan tolgoi " Bi xeleegui yu. Gereeg uurchlux xeregtei gej" geed l showdana daa…

Avatar

Zochin 2014-10-21 180.149.78.20

Uzaantai carailax n uxaany shinj bish gedegiig yaruu tod xaruuldag n ERDENEBAT. YZX-s "geree buruu baina" gex ued ene xalzan tolgoi " Bi xeleegui yu. Gereeg uurchlux xeregtei gej" geed l showdana daa…

Avatar

Иргэн 2014-10-21 202.170.68.162

Тэгээд л ямар нэгэн юм нь өөрсдийнх сэтгэлд хүрэхгүй болохоор нэмэлт өөрчлөлт оруулна эсвэл бүр өөрчлөнө гэдэг балиар зангаа хэзээ болих юм бэ. Ич Ич

Avatar

Зочин 2014-10-21 103.229.120.124

Тэнэг л байнадаа йим жоохон хүүхэд шиг гэрээ хийж байдаг

Avatar

yu ch oilgohoo bolison negen... 2014-10-21 202.131.235.250

bas l nogoo Erdenebat# зөвхөн санхүүжилтийн бус өмчийн тухай асуудлыг шийднэ.# baizaarai bi bas namiin bair barih ortei bolj bgaa hereg yy?tatvar tolood minii hyyhdyyd tsetserlegt bish surguulid bish namuudiin bairand bolovsrol oloh yum uu?

Avatar

yu ch oilgohoo bolison negen... 2014-10-21 202.131.235.250

bas l nogoo Erdenebat# зөвхөн санхүүжилтийн бус өмчийн тухай асуудлыг шийднэ.# baizaarai bi bas namiin bair barih ortei bolj bgaa hereg yy?tatvar tolood minii hyyhdyyd tsetserlegt bish surguulid bish namuudiin bairand bolovsrol oloh yum uu?

Avatar

yu ch oilgohoo bolison negen... 2014-10-21 202.131.235.250

Урт хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас гэрээний хугацааг хэрхэн авч үзэхээ эрх бүхий байгууллагаар авч үзэх шаардлагатай…. Мөн улс төрийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар гэрээнд тусгах нь зөв эсэх талаар…Гэрээнд Ерөнхий стратеги зарчимд тусгагдсан байгаа гэж ойлгож болно. Харин гарах зардлын хэмжээ болон бусад тооцоог гаргах боломжгүй. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ байгуулаад боловсруулагдаж байна. Үүнд зөвхөн санхүүжилтийн бус өмчийн тухай асуудлыг шийднэ… ene chine yu bolood bgaan be? nogoo tsetserleg surguuli ne haan bhiin namiinh ne bairand bairlah yum uu?nogoo zamaa namuud ne sanhyyjyyleh yum uu?iim l bayan namuud bsan yum bol yah gej bond gargaj show hiih hereg bsiin bi tatvar tolson mongooroo ene orontsoguudiig sanhyyjyyleed bgaa boloh yum uu?

Avatar

Зочин 2014-10-21 202.70.41.218

Бат-Үүлээс нуугаад хийчихсэн гэрээ гэж ойлголоо зөв үү

Avatar

Зочин 2014-10-21 103.23.51.2

ардчилагчид огт авилга авдаггүй бүгд шударгаар баяжиж амьдарч байгаа улс гэвэл нар баруунаас гарч навчаагаас шарилж гарах байх. мөнө үү?

Avatar

заза 2014-10-21 202.131.235.2

Ардчилсан нам авилгачдын намтай эвсэнэ гэдэг ардчилал гэдэг нэр төдий зүйл байсныг харуулж байна дөө

Avatar

UB IRGEN 2014-10-21 202.180.216.19

ERDENEBAT ZARCHMYN XUVID ENE GEREEG DEMJIJ BAIGAA YUM BAINA… TUUNIIG CH GESEN OGCRUULAX ASUUDLYG YZX-D TAVIX XEREGTEI. ERDENEBAT DANDAA NAMAA XUDALDAJ BAIX YUM !!!

Avatar

Зочин 2014-10-21 27.123.214.2

ene bas zailbal taarna

Avatar

Зочин 2014-10-21 202.21.106.120

ERDENEBAT SAIN, UUL SAIN

Avatar

Зочин 2014-10-21 202.21.106.120

ZOV ZOV SAIHAN BOLJ BAINA

Avatar

Адар 2014-10-21 103.11.192.34

Улс төрийн намууд ингэж ил цагаанаар алаагүй баавгайн арьсыг хуваана гээчийн үлгэрээр албан тушаал, эрх мэдлийг яаж хуваахаа тохиролцож болдог юм уу. Ардчилагчид ч бүр анархистүүд болжээ. Ичих булчирхай байна уу, Эрдэнэбат аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж