ЕС-ыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ | News.MN

ЕС-ыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

ЕС-ыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар маргааш Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуульд зааснаар УИХ эл асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш долоо хоногт багтаан холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа мөн долоо хоногт багтаан УИХ асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм. Гэхдээ Байнгын хороо, УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх шатанд аль нэг намын бүлгээс завсарлага авбал асуудал хойшлогдож болзошгүй.

Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санаачлан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар дэмжсэн юм. Нийт 28 гишүүн огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан юм. 

Г.НАРАН 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-21 202.179.20.164

enuugeer l duusah ni deer ……………..

Avatar

Зочин 2014-10-21 122.254.127.80

Батзанданг тэр коммунист нам руу нь явуулах хэрэгтэй. Яг л коммунистын үнэр их үнэртдэг юм. Юун ардчилагч.

Avatar

ERUNHIILUGCH JUJIGCHNIIG OGTSRUULMAAR BAINA 2014-10-21 127.0.0.1

BOLDOGSON BOL ELBEGDORJIIG HAMT OGTSRUULMAAR BAINA. MONGOLIIN MUNGUUR GARAA UGAAJ GADAADAAR HESUUCHILJ, HEND CH HEREGGUI OLON ULSIIN HURAL ZOHIOH GEJ ULAIRAAD BAIDAG BOLLOO. ENE SHOWCHINGAA HAZAARLAJ TER HURAL MURALIIG NI TSUTSLAH HEREGTEI

Avatar

Зочин 2014-10-21 103.229.121.38

Фауст чөтгөрт сүнсээ худалддаг шиг Алтанхуягийн АН-ийг Энхбаярт худалдсан гэрээг Баярцогт бэлдсэн шүү

Avatar

Зочин 2014-10-21 103.229.121.38

Ардчилсан намынхаан Алтанхуяг Баярцогт нараас салаачээ

Avatar

Зочин 2014-10-21 202.179.20.164

erleg l salgah bha daa huleej l bhaas

Avatar

Zotcin 2014-10-21 202.72.245.252

Altanhuyag shig sain menejer AN d howor um bna. Busad ni alban tushaald durtai shounii humuus haragdaj bna

Avatar

иргэн 2014-10-21 202.126.91.159

АН-хан маргааш юу болох нь ккк алтанхулхи одоо яаж хуурахын харъя

Avatar

иргэн 2014-10-21 202.70.38.94

АН-хан маргааш ард иргэдэд ямар түвшиний намгэдгээ харуулах цаг ирлээ.АН-Алтанхуягаа хэрвээ огцруулахгүй бол улстөрөөс өөрсдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй дээ.Ийм тэнэг хүнээр удирдуулж байгаа нам ямар олигтой байх бэ хэнч бодсон.Эрдэнэбат алтанхуяг 2 яг адилхан учир бие биенээ өмөөрөөд байгаа нь өрөвдөлтэй юм даа.АН төрөөс зйалдаа.Алтанхуягийнхаа бөөрөнд наалдаад лаазаа өшиглөөд явж байвал болно шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2014-10-21 202.179.13.99

ЯЗГУУРЫН ТЭНЭГЛЭЛЭЭ ТЭМЦЭЛ ГЭДГҮЙ ЮМ, БАТЗАНДААН

Avatar

Иргэн 2014-10-21 27.123.214.116

АН-ынхныг нэг сайн харьяадаа! Ардчилалдаа унэнч эсэхийг нь зарьяа! Алтанхуягаас бол хулээх юм огтхонч алга юм байна.

Avatar

Иргэн 2014-10-21 27.123.214.116

АН-ынхныг нэг сайн харьяадаа! Ардчилалдаа унэнч эсэхийг нь зарьяа! Алтанхуягаас бол хулээх юм огтхонч алга юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж