“Дэлхийн хотуудын төрх” шейр, лайкаар тодорно | News.MN

“Дэлхийн хотуудын төрх” шейр, лайкаар тодорно

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“Дэлхийн хотуудын төрх” шейр, лайкаар тодорно

“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн үзэсгэлэн, сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж 500 гаруй уран бүтээлчдийг өнгөрсөн хугацаанд хамруулжээ.

Харин галерейн энэ удаагийн сэдэвт үзэсгэлэнгээр “Дэлхийн хотуудын төрх” нэртэй үзэсгэлэнг уран зураг сонирхогчдод хүргэх юм байна. Энэхүү үзэсгэлэн нь арваннэгдүгээр сарын 1-13-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлаг сонирхогчдын хүртээл болох нь ээ.

Сонирхуулахад, “Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэнгийн хамгийн өндөр үзэгчдийн хандалттай бүтээлийг “Blue moon” арт галерей өөрсдийн фейсбүүк хуудсаараа дамжуулан шалгаруулах бөгөөд хамгийн олон шейр, лайк цуглуулсан уран бүтээлчийн шагнал одоогоор нууц гэнэ шүү.

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж