Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд болно

Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүд айсуй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, түүгээр бахархан, өвлүүлэн хөгжүүлэх, төрөөс баримтлаж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүд”-ийг аравдугаар сарын 28-30 хооронд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа зохион байгуулахаар зэхжээ. 

“Цуутын цагаагч гүү” монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг аравдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдийн 13:00-н цагт тоглох бол зөрүүд, бардам, их зантай  эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “Ишиг хөөрхөн нэр”  хүүхдийн дуулалт жүжгийг аравдугаар сарын 28,29,30 -ны 11:00 цагаас тус тус тоглох нь ээ.

150 гаруй уран бүтээлчид оролцсон хүүхдийн дуулалт жүжгүүдээ 3-13 насны хүүхэд багачууддаа зориулан тоглохоор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ажиллаж байгаа ажээ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж