“Битгий телевизээр яриад бай л даа” | News.MN

“Битгий телевизээр яриад бай л даа”

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“Битгий телевизээр яриад бай л даа”

Улс төрийн амьдралд Н.Алтанхуягийн эсрэг Э.Бат-Үүл гэх “жижиг” тэмцэл өрнөж буй. Энэ бүхний эх шалтгаан нь ирэх оны хотын төсвийг зурагласан төсвийн төсөл. Орон нутагт эрхийг нь шилжүүлж өөрсдөө санхүүжүүлэх зүйлээ өөрсдөө аваг гээд өгчихсөн нь энэ. Гэвч хотынхон үүнд нь “эх үүсвэрийг нь шийдээгүй байж ачаа үүрүүллээ” хэмээн бухимдаж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хуудсаараа Э.Бат-Үүлийг “түгжилдэж байна” хэмээн тодорхойлсон бол Э.Бат-Үүл “төсөв батлагдвал хот дампуурна” гэсээр.

Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр ч үүнтэй холбоотой гомдол өрнөж Э.Бат-Үүл “Хотын төсөв аюулд орчихсон байгаа. Энэ төсөв батлагдах юм бол хот зүгээр л цалин, нийтийн тээврийн тэтгэлэг олгодог урсгал данс л болно. Нийслэлийн төсөв гэж нэг агентлагын төсвөөс дор болж байна” хэмээсэн бол хариуд нь Н.Алтанхуяг “Э.Бат-Үүлээ телевизээр яриад асуудлаа шийддэг юм биш шүү дээ. Нийслэлээс 150 тэрбумын хөрөнгө оруулалт дутсан гэж байна. Гэхдээ нийслэлд бондын хөрөнгөөс 906 тэрбум орно. Өнгөрсөн хоёр жилд 500 гаруй тэрбумыг бондоос хийлээ, ирэх жил 906 тэрбумийг хийнэ гэж байна. Нийслэл өөрөө олдог 250 тэрбумтай юм байна билээ, түүнийг чинь аваагүй. Хамт сууж яриад ойлголцсон биз дээ” гэсэн тайлбар ч үргэлжиллээ. Ийнхүү улс төрчид туйлын тодорхой баймаар нэг тоог хоёр өөрөөр тайлбарлаж, маргалдсаар л.

Б.ШАРХҮҮ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нар сар од 2014-10-21 202.179.22.136

Бөөн хар Үүл даргаа араас чинь чирэгдсэн жижигхэн хар үүл хүү чинь л баяжаад байгааг та л ганцаараа олж харахгүй байх шиг байнаа лав

Avatar

Содоо 2014-10-21 203.169.54.18

Энэ Алтанхуяг юугаа яриад тархи угаагаад байгаа юм бэ. Чингис бондын санхүүжилт чинь хөрөнгө оруулалт шүү дээ, зам тавих, уулзвар хийх гэх мэт. Төсөв бол төсөв. урсгал зардлууд, цалингаа тавьдаг мөнгө тэрнийг хөрөнгө оруулалттай холбож болохгүй. Тэрнийг хасчихаад чамд хамаагүй илүү мөнгө өгсөн гээд байх юм.

Avatar

Зочин 2014-10-21 103.23.51.2

батүүлийн хүүгийн орлого багасахгүй л юм байна шүү дээ. батүүл батаар аа?

Avatar

Зочин 2014-10-21 202.131.233.187

khar khunii khajuugaar shar khun ch bas yu bilee

Avatar

ййййй 2014-10-21 150.129.142.112

Энхбаярыг ирэхийг 10 жилээр хориглоод өгөөч тэгвэл ямарч хэрүүл тэмцэл заваан юм гарахгүй

Avatar

Зочин 2014-10-21 202.126.89.176

үнэн шүү дээ.

Avatar

Damiran 2014-10-21 103.229.122.214

xoooe..xen ni Tygjil uym be..enkbayar zasag barij bxad chi ochij sogdson..erx barij baixdaa xariugaa barij duudaj avchirch oroo tsairuullaa.ardchilsan nam chini bidend xamaagyi..erx choloot xynii niigem bosgox gej demjij yavdag ard bidneer chi naadaj chadaxgyi..ter byleg chini chamaig tseejeeree xaax suragtai..xeden bor uymnaas ardchilalaar chi denchin tavia uy..

Avatar

Зочин 2014-10-21 150.129.141.206

ЭНХБАЯР ХААНА САВРАА ДҮРНЭ ТЭНД ХЭРҮҮЛ БОЛНО

Avatar

Зочин 2014-10-21 202.21.106.120

HAHA

Avatar

Харамсалтай 2014-10-21 150.129.140.19

Шархүү мэтийн иймэрхүү сэтгүүлчид нэртэй үсэг холбогч нар л улс орны хөгжлөөс хойш татаж, бусдын бодоогүйг бодуулж, чулуу хөөлгөж, урагшлах зам дээр нүх ухан хорлох юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж