Шатахууны 37 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Шатахууны 37 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд одоогийн байдлаар шатахууны ердийн хэрэглээний 37 хоногийн нөөц байгаа ажээ. Үүнээс АИ-92 54 хоног, А-80 53, дизель түлш 24, онгоцны ТС-1 18 хоногийн нөөцтэй байна.

Улсын хэмжээнд сүүлийн саруудад шатахууны үнэ тогтвортой байгаа бөгөөд нөөц хангалттай учир цаашдаа үнэ тогтвортой байх боломж бүрдсэнийг албаныхан онцлов. Одоогийн байдлаар нийслэлд АИ-92, Монгол-93 шатахууныг 1660 төгрөг, А-80 шатахуун 1550 төгрөг, дизель түлшийг 1790 төгрөгөөр худалдаж буй.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж