УИХ-ын чуулган завсарлав

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган завсарлав

Төрийн ордноо хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж үдээс хойш 14 цагаас хуралдахаар боллоо. Үдээс өмнөх хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд сөрөг хүчний гишүүдээс голдуу орон нутагт хувиарлагдсан мөнгө ялгавартай байгаа тухай шүүмж гарч байв. Уг төсөлтэй холбоотой гишүүдийн асуултад засгийн газрын зүгээс ямар нэгэн ашиг сонирхол, үзэмжээр асуудалд хандаагүй хэмээн тайлбар хийж, ирэх онд гол шүүмжлэл болж буй цалин тэтгэврийн өсөлт, валютын ханш, өргөн хэрэглээний барааны өсөлтийг хязгаарлах бодлогоор ажиллана гэдгээ хэлээд байна. Үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж