Туршигч залуу гэр бүлийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Туршигч залуу гэр бүлийг хайж байна

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Gregory Bull

Халуун орны аралд ажиллах ажил хүн авах зарлал гарч олон хүнийг татаж байсан цаг саяхан. Ажиллах хүн нь шалгараад чимээ намдсан билээ.
Харин одоо мянга мянган хосууд бас л шилдэг ажлын төлөө өрсөлдөхөөр болж байна. Тэднийг  шилдэг залуу гэр бүл гэсэн туршилтад урьжээ.
Ирландын жуулчны компани хэд хэдэн хосуудыг Африк, Ази, АНУ-ын амралтын бүсэд хуримын үнэгүй ёслол ба бал сарын аянаа хийгээч хэмээн урьсан байна.
Тэд зардлынхаа оронд нь тусгай блогт өөрсдийн аяллынхаа тухай тогтмол бичиж явах ёстой  гэнэ. Үүнээс гадна шалгарсан азтанууд бичлэгтээ 20 мянган еврогийн шагнал авах ажээ. Уралдаанд оролцох гэсэн хүмүүс Ирландад амьдрах албагүй бөгөөд гэхдээ шалгаруулах тэмцээний явцад тэнд заавал очих ёстой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж