Зардлаа 40 хувиар хасахаар бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Зардлаа 40 хувиар хасахаар бэлтгэж байна

Дэвид Кэмерон. Фото ©AFP

Их Британийн Засгийн газар долдугаар сарын сүүлч гэхэд зардлаа 20 ба 40 хувиар бууруулах хоёр төлөвлөгөөг боловсруулах үүргийг яамдад өгчээ. Батлан хамгаалах мөн Боловсролын яам хоёр харин зардлаа 10 ба 20 хувиар бууруулах даалгавар авсан аж.
Ялимгүй нэмэгдлийг Эрүүл мэндийн яам авч магадгүй.  Өмнө нь яамдын зардлыг 25 хувиар бууруулан 2016 он гэхэд төрийн албаны секторт ажлын байрыг 610 мянгаар цомхотгох төлөвлөгөөтэй байв. Төрийн албаны секторын үйлдвэрчний эвлэл яамдын 40 хувийн цомхтголыг нь ажил хаялтаар угтахаар амласан байв.
Яамдын зардлыг багасгах нь Дэвид Камэрены Засгийн газраас одоо 156 тэрбум фунт хүрээд байгаа төсвийн алдагдлыг бууруулахаар авч байгаа арга хэмжээний нэг болж байна.
Зургадугаар сарын сүүлчээр Их Британийн Сангийн шинэ сайд Жорж Осборн алдагдлыг нөхөх хатуу арга хэмжээтэй төсвийн төслийг өргөн барьсан юм. Тэнд татварын хэмжээг 17,5-20 хувь хүртэл нэмэгдүүлж, 21 мянган фунтээс дээш цалин хөлстэй хүмүүсийн  орлогын нэмэгдэлд гурван жилийн хориг тавьсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж