Польшийн “Истебна” хамтлаг тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Польшийн “Истебна” хамтлаг тоглоно

Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хэд хэдэн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Польшийн ардын дуу бүжгийн “Истебна” хамтлаг энэ сарын 13-нд 18,00 цагт Соёлын төв өргөөнд өөрийн орны ардын дуу хөгжим тэр дундаа Польшийн хойд уулархаг нутгийн өвөрмөц аяс аялгуут хөгжим, уламжлалт бүжгийн тоглолтоо Монголын үзэгчдэд сонирхуулах юм байна. “Истебна” хамтлаг 1901 онд байгуулагджээ. Польшийн хамгийн ахмад ардын дуу бүжгийн хамтлаг аж. 1908 онд Вень хотноо Фрачишек Юзеф эзэн хааны 60 насны ойн баярт тоглож байжээ. Хамтлагийнхан монголчуудын сайн мэдэх “Нохойтой дөрвөн танкчин” киноны төгсгөлийн хэсэг дээр гардаг хуримын үзэгдэлд тоглосон байна. Англи, Шкоц, Австри, Македон зэрэг улсад уран бүтээлийн тоглолтоо тавьж байсан бөгөөд Польшид Польшийн ардын дуу бүжгийн наадмуудаас томоохон шагналуудыг хүртэж байжээ.  Тус хамтлаг 14-25 насны 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Аялгуут хөгжмөөс гадна XIX/XX зууны зааг дээрх Польшийн уулархаг нутгийн ард түмний аж амьдрал, соёл ахуйг харуулсан жүжигчилсэн тоглолтуудыг толилуулдаг байна.  Түүнчлэн энэ сарын 14-нд Сүхбаатарын талбайд 11-12 цагт нийслэлийнхэн тоглолтоо сонирхуулах аж.

Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж