Ц.Батчулууны эмчилгээнд 25 сая төгрөг хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Ц.Батчулууны эмчилгээнд 25 сая төгрөг хандивлажээ

Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээнд зориулсан уриалгыг дэмжиж

М-Си-Эс групп 25 сая төгрөг хандивлажээ

Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулууны талаар Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай “Ц.Батчулуун бол соёлын том зүтгэлтнээс гадна Монголоо монголоор нь авч үлдэх гэж яваа эх оронч” гэж тодорхойлжээ. Манай үндэсний хаан хөгжим болох морин хуур хөгжмийн  хөгжлийн төлөө насаараа зүтгэж яваа Эрхэм хүндээ монголчууд туслах цаг нэгэнт иржээ.

Ардын жүжигчин Ц.Батчулууны гадаад улсад яаралтай хийлгэх эмчилгээний зардал болох 250-300 сая төгрөгийг бүрдүүлэх аяны уриалгыг урлагийнхан гаргаж ард түмэндээ хандаад байгаа билээ. Нэрт соёлын зүтгэлтэнд туслах хөдөлгөөн Монголд төдийгүй гадаадад суугаа Монголчуудын дунд өрнөж өргөжиж байна. Энэхүү чин сэтгэлийн аяны уриалгад М-Си-Эс групп дэмжлэг үзүүлж хандивын дансанд 25 сая төгрөг шилжүүлсэн баримтыг Ц.Батчулууны гэргий Б.Алтантуул болон хандивын аяныг зохион байгуулагчдад гардуулж өгчээ.

Б.САЙХАНЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж